alim.mn | 2024.12.22
Бохир усны шугам хагарч, айл өрхүүдийн дунд бохир ус асгарчээ

Баян-Өлгий аймгийн Өлгий сумын дөрөвдүгээр багийн нутаг дэвсгэрт энэ сарын 13-ны өдөр бохир усны шугам хагарч, айл өрхүүдийн дунд бохир ус асгарчээ. Улмаар бохир ус тухайн орчны хөрс, орчны агаарыг их хэмжээгээр бохирдуулж, халдварт өвчин гарах эрсдэл үүссэн тул аймгийн Мэргэжлийн хяналтын газраас “Суат” ХХК-д зөрчлийг нэн даруй арилгуулах шаардлага хүргүүлж, айл өрхийн хашаан дотор болон гудамж талбайн бохирдсон хэсэгт хийгдсэн халдваргүйжүүлэлт, цэвэр хөрсөөр хучилт хийх явцад хяналт тавин ажиллаж, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлжээ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ