alim.mn | 2024.12.22
Арнольд Шварцнеггер Оросын компаниас 10 сая доллар нэхэмжилж шүүхэд өгчээ

Алдарт жүжигчин Арнольд Шварцнеггер Оросын Promobot компаниас монгол хэллэгээр ажил хэргийн нэр хүндийг гутаан доромжилсон хэмээн 10 сая доллар нэхэмжилж шүүхэд өгчээ. Тус компани нь зар сурталчилгааны бизнес эрхэлдэг агаад худалдаанд гаргасан Android Robo-C гэдэг роботоо алдарт жүжигчний царайгаар зориуд үзэмжгүй байдлаар хийжээ. Мөн жүжигчний хоолойгоор хахир хатуу өнгөөр ярьдаг гэнэ.  Арнольд Шварцнеггер нь өөрийн царай төрхийг ашиглуулахаар Promobot компанитай ямар нэгэн гэрээ хэлцэл хийгээгүй аж. Гэтэл тус компани  нь зориуд миний царайг үзэмжгүй байдлаар бүтээгдэхүүндээ ашиглаж олон жилийн шургуу хөдөлмөрөөр бүтсэн жүжигчний нэр алдрыг гутаасан гэж Арнольд Шварцнеггер үзэж байгаа гэнэ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Tuya
4 жилийн өмнө
61.113.175.251
Neeree tsarai muutai hachin robot bolj ee
Төстэй мэдээ