alim.mn | 2024.12.22
Н.Учрал гишүүн НӨАТ-ын буцаан олголтоор амьдардаг маш олон айл байдаг гэв

НАМЗХ-ны ээлжит бус Их хурлын үеэр УИХ-ын гишүүн Н.Учрал илтгэл тавьж зарим санал, санаачлагыг танилцууллаа. 

Энэ үеэрээ тэрбээр "НӨАТ-ын буцаан олголтоор амьдарч буй маш олон айл байна. Энэ мөнгөөр амьдрал ахуйгаа авч явдаг хүмүүс ч байгаа. Тэд НӨАТ-ын буцаан олголтыг хүлээж байдаг. Тиймээс нэмэгдүүлэх шаардлагатай байна" гэсэн нь олон нийтийн зүгээс шүүмжлэл дагуулаад байна.

Ихэнх хүмүүс НӨАТ-аас улиралдаа 30, 40 мянган ₮-ийн буцаан олголт л авдаг ба улстөрчид, бизнесмэнүүд шиг хэдэн саяар нь НӨАТ-ыг уншуулдаггүй учир буцаан олголт нь төдийлөн их байдаггүй байна.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ