alim.mn | 2024.12.13
"АЖНАЙ"-Н БАТ-ЭРДЭНЭ БОКСЫН ХОЛБООНД ТЭРБУМ ТӨГРӨГ ХАНДИВЛАВ

"Токио-2020” олимпын наадамд боксчид төрийн дууллаа эгшиглүүлэх хүсэлтэй байгаагаа МБХ-ны Ерөнхийлөгч Дашдэмбэрэлийн Бат-Эрдэнэд илэрхийлэв.
Монголын боксын холбооны Ерөнхийлөгч Д.Бат-Эрдэнэ “Токио-2020” олимпын наадамд олон эрх авч оролцох мөн тэмцээн уралдаан болон боксын хэрэглэл материал, санхүү мөнгийг тулгамдсан асуудлыг бүрэн шийдвэрлэхээр албан ёсоор МБХ-ны Удирдах зөвлөлийн гишүүдийн хурлаар 1.000.000.000₮ /нэг тэрбум төгрөг/ өөрөөсөө гаргахаар мэдэгдсэн нь үе үеийн боксчдыг баярлуулав.
Өмнөх жилүүдэд Олимпийн наадам, Дэлхийн аварга, Азийн наадам, Азийн аварга, томоохон "А" зэрэглэлийн уралдаан тэмцээнд амжилттай оролцож байсан.
Монголын боксын холбоо цаашид Олимпийн наадмын амжилтаа бататгах, амжилтаа ахиулахад гол анхаарлаа хандуулж ажиллахаа илэрхийлж, удахгүй болох Оросын холбооны улсад зохиогдох эрэгтэй, эмэгтэй дэлхийн аваргын тэмцээн, Азийн аварга шалгаруулах тэмцээнүүдэд өндөр амжилт гаргахаа амлалаа.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ