alim.mn | 2024.12.31
Д.Сумъяабазар: Интернет, WiFi-тай автобус оруулж ирж, нийтийн тээвэрт нэвтрүүлэхийг зорьж байна

Өнөөдөр /2022.05.18/ Засгийн газрын ээлжит хуралдаан боллоо.

Хуралдаанаар гаргасан шийдвэрийн талаар Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар мэдээлэл өгч байна.

Тэрбээр “Нийтийн тээврийн шинэчлэлийн хүрээнд цахилгаан автобус 110-ыг, дизель түлшээр явдаг 410-ыг, троллейбус 40-ийг шинээр оруулж ирж, нэвтрүүлэхээр төлөвлөж байна.Санхүүжилтийг дотоодын болон гадаадын эх үүсвэрээр шийднэ. Тодруулбал, энэ зундаа 591 автобусыг нэвтрүүлэх төлөвлөгөөтэй ажиллаж байна.

Түгжрэл бууруулах чиглэлд 420 тэрбум төгрөг төсөвлөгдсөнөөс 60 орчмыг нь нийтийн тээврийн парк шинэчлэлд тавьж байгаа. Гэхдээ зөвхөн улсын төсөв харвал олон жил дамнана. Иймд гадаад, дотоодын эх үүсвэрээр шийдэх нь зөв гэж үзсэн. Сангийн яамны хувьд зарим зүйлд татвараас чөлөөлж өгөх хэрэгтэй гэж харж байгаа.

Бид тохитой, дулаан, интернет, WiFi-тай автобусууд оруулж ирэхээр ярилцаж байгаа” гэлээ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ