М.Тулгат: Монгол Улс Х.Баттулга гэдэг нэг эрх хүүхэдтэй болчхоод байна
Ардчилсан намын 4/11 ээлжит мэдээлэл Төрийн ордонд боллоо.
АН-ын сонгосон дарга М.Тулгат: "Миний бие сонгогдсон боловч бүртгэгдээгүй дарга гэдэг урт гуншинтай явж байгаа. Нэг нөхөр өөрийгөө АН-ын даргаар сонгогдсон гээд бүртгүүлэх гээд яваад байгаа. Өнөөдөр Халтмаагийн Баттулга гэдэг хүнийг АН-ын даргаар бүртгэх хуулийн ямар ч боломж байхгүй. Монгол Улс Х.Баттулга гэдэг нэг эрх хүүхэдтэй болчхоод байна.
Монгол Улсын Ерөнхийлөгч байсан хүн нэг жил ч болоогүй байж аль нэг улс төрийн намын дарга болох гээд зүтгээд байдаг юм. Энэ хүнтэй холбоотой хууль шүүхийн байгууллагын асуудал маш их байгаа. Үүнийг эхлээд цэгцэл гэж хэлмээр байна" гэв.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ