alim.mn | 2024.12.22
Х.Нямбаатар: Хэрүүлгүй наадам хийе

Хууль санаачлагч, ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар: Алслагдсан дүүргүүд болох Багануур, Налайх наадмаа хийж ирсэн. WADA-гийн дүрмийн дагуу Монгол Улс өөрийн итгэмжлэгдсэн лабораторид шинжилгээгээ хийдэг болох ёстой. Үндэсний спортыг мэргэжлийн спорт болгох нь хэрэгтэй байна. Монголд адууны 3 янзын стандарт бий. Үйлдвэрлэг байдал, сэрвээний өндөр, сүүлийнх нь энэ 2-ыг нийлүүлсэн стандарт. Даагыг 120 см-ээс өндөргүй гээд стандарт тогтоосон байдаг. Үйлдвэрлэг байдлаар стандарт тогтоох нь асуудал дагуулдаг юм билээ. Цаашид бид монгол морины цуснаас шинжилгээ авч, геномын дарааллыг тоолж, стандартыг нь батлах хэрэгтэй. Тэр хүртэл шилжилтийн үеийн буюу сэрвээний өндрөөр хэмжээд уралдуулна.

Хэрүүлгүй наадам хийе. Хийхийн тулд морины сэрвээг хүн оролцуулахгүйгээр лазераар хэмжие. Их нас, соёолон 141 см хүртэл байна. Лазераар хэмжсэн байхад хэрүүл хийхээ больё. Метр бариад зогсвол хэрүүл дуусахгүй гэсэн юм.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ