Хэрэг явдал 1702 онд Английн Нью-Йоркшир мужид эхэлжээ. Хотын баарны текний хажуугийн тухтай сандалаас салдаггүй Томас Басби гэдэг шоучин эр согтуучуудын зодооны үеэр хүний аминд хүрчээ. Хэдийгээр өөрийгөө буруугүй гэж үзэж байсан ч шүүх дүүжлэх ял өгсөн. Цаазын тавцанд гарахдаа тэрээр хууль ёс, шүүхийг зүхэхийн хамт хотынхондоо ч гомдож байгаа хэлэн бааран дахь өөрийх нь хайртай сандалд суусан хэн ч аймшигтайгаар үхнэ хэмээн хараасан аж. Тэрнээс хойш үхэх үйлтэний хараалаас айсан хүмүүсийн хэн нь ч суусангүй. Бүр баарныхан ч гар хүрч зүрхэлсэнгүй. Бааранд болсон зодоонд хүн амиа алдсан хэрэг хот даяар тарсан бол Томасийн хараалын тухай яриа муж даяар түгсэн. Лавтай л 10 жил хэн ч суугаагүй байна. Харин 11-дэх жилд нь баар байрладаг бйшингийн янданг хөөлөхөөр хажуугийн хотоос ирсэн яндан хөөлөгч ажлынхаа завсарлагаагаар сандал дээр сууж хундага дарс уужээ. Завсарлагааны дараа ажилдаа гараад л дээврээс нисэж үхсэн. Энэ явдал тэр дороо таран Томасийн хараал улам ч айдаст автуулж сандалд “Басбигийн сандал”, “алуурчин сандал, “үхэл сандал” гэх мэт нэр өгчээ. Ингээд хоёр зуун жил хэн ч суусангүй. Баарны эзэд өөрчлөгдсөн ч сандал хэвээрээ л байлаа. 1967 онд дайрч өнгөрсөн хоёр нисгэгч хөдөөний цуу яриаг бүрэн няцаахын тулд сандал дээр ээлжилэн суужээ. Харин замдаа машиных нь жолоо алдагдаж мод мөргөн хоюулаа үхсэн. Мөн тэр онд цэргээс халагдсан түрүүч суугаад үзжээ. Гурван хоногийн дараа идэр залуу эр үл мэдэгдэх өвчнөөр бурхан болов. Зургаан жилийн дараа барилгын туслах ажилчин сууж үзжээ. Маргааш нь үйлдвэрлэлийн осол гэх албан ёсны тайлбартайгаар ажил дээр амиа алдсан. Дараа жил нь гэрийн үйлчлэгч эмэгтэй халамцуудаа сандалын ирмэг дээр суугаад л боссон ч сарын дараа хорт хавдарын эцсийн шат гэсэн оноштойгоор хорвоог орхисон. Ийнхүү сандалын хөнөөсөн хүмүүсийн тоо өссөөр байв. Ихэнхи нь үнэн худлыг нь үзэх гэж суудаг бол зарим мэдэхгүйдээ суудаг байсан. Ээлжит нэгэн хохирогч нь Америкийн жуулчин байсан. Тэрээр нутагтаа очоод Английн алуурчин сандал дээр сууж үзсэн гэж онгирохын тулд л ирж суугаад долоо хоногийн дараа Лондонд зочид буудлын цахилгаан шатны тросс тасарсан гэх шалтгаанаар амиа алджээ. Энэ мэтээр үхсэн хүмүүсийн тоо 65 хүрчээ. Хамгийн сүүлийх нь мөн л америк жуулчин байжээ. Тэрээр суусныхаа маргааш хотын захаар ганцаараа зугаалж яваад сүрэг золбин нохойд уруулан шархаа даалгүй эмнэлэгт нас баржээ. Энэ шуугианы дараа мужийн эрх баригчид Басбигийн сандалын аллагыг нэгмөсөн дуусгахар шийджээ. Бүр шүүхийн шийдвэр гаргуулж байгаад сандлыг хураан авч хоты музейд шилжүүлсэн. Сандал дээр хэнийг ч суулгахгүйн тулд хананд нь өлгөсөн нь одоо ч хэвээрээ гэнэ.