Их газрын чулууг Байгалийн цогцолбор газар болгожээ
Дундговь аймгийн Говь-Угтаал, Гурвансайхан сумдын нутагт орших Их газрын чулуун уул нь Монголын их боржин бүсийн хамгийн их хэмжээтэй хэсэг юм.
Хурц шовх оргил, үлдэц хадан цохио бүхий өвөрмөц тогтоцтой үзэсгэлэнт газрын нэг. Байгалийн үзэсгэлэн, газарзүйн онцлогийг хамгаалах зорилгоор 2003 онд Их газрын чулууг Улсын тусгай хамгаалалтад авч, 2013 оноос Байгалийн цогцолбор газар болгожээ.
"Их газрын чулуу” нь далайн түвшнээс 1565-1709 метр өргөгдсөн боржин, асмалжин, толбожин гэх мэтийн гүний чулуулаг, пермь, цэрд, гурав дахь галвын элсэн чулуу, нүүрслэг занар, алаг мөлгөр хөрзөн, шохойн чулуунаас тогтсон байна.
МОНГОЛ УЛСЫН НИЙТ ГАЗАР НУТГИЙН 30 ХУВИЙГ 2030 ОН ГЭХЭД ТУСГАЙ ХАМГААЛАЛТАД АВНА.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Petr Buzek
1 жилийн өмнө
105.112.188.99
Танд хувийн болон бизнесийн зээл хэрэгтэй юу? Та урьдчилсан шалгуурт тэнцсэн эсэхээ олж мэдээрэй. Бидэнтэй ::::::petrbuzekloanfirm@gmail.com хаягаар холбогдоно уу
Яг одоо Whatsapp: +639773415435
Төстэй мэдээ