Хассуурийн Ганхуяг хэмээх залуу Хөрөнгө оруулалт, эдийн засгийн чиглэлээр мэргэшсэн хэмээн "цоллуулж" хэвлэл, зурагтаар гарсаар цөөнгүй хүнд танигдсан.
Анхлан 2011 онд тухайн үеийн сонгуульд ялах магадлалтай гэж ид хүчээ авч байсан Ардчилсан намд гишүүнээр элссэнээр улс төрийн карьераа эхлүүлсэн байдаг. Тэрбээр 2012 оны Улсын их хурлын сонгуульд нэрээ дэвшүүлэх санаа байсан ч сачий нь дутаж тойрог олдсонгүй.
Удалгүй 2016 оны сонгуульд нэр дэвших бэлтгэлдээ нэг жилийн өмнөөс бэлдэж, ингэхдээ шинээр хүч түрэн гарч ирж буй бизнесменүүдээр эгнээгээ нэгтгэсэн Хөдөлмөрийн Үндэсний нам /ХҮН/-д элссэн. Гэвч мөн л туйлын мөрөөдөл УИХ-д нэр дэвших боломж олдсонгүй, дотоод сандал суудлын төлөөх тэмцлийн сүүдэр дайрч шинэхэн намынхаа хаалгыг саван, батлахыг урж хаяад гарч одсон юм.
Намын харъяалалгүй болсон нь түүний Их хуралд нэр дэвших дур хүслийг нь яахан дарж чадах билээ. Ингээд 2016 оны Их хурлын сонгуульд бие даан нэр дэвшиж одоогийн намынхаа “сайн ах” Д.Лүндээжанцанд өвдөг шороодов. Гурван төрийн нүүр үзлээ гэдэг шиг гурван намын батлах өвөртөлж үзсэн тэрбээр МАН-д ирээд жинхэнэ мандсан. Г.Дамдинням, Г.Амартүвшин хоёртой нийлж, 33 тэрбум төгрөг Хөгжлийн банкнаас “салгасан”. Түүнийг үзэл баримтлал, үнэт зүйлээрээ бус их хуралд горилох туйлын хүслээрээ намаас нам дамжин явсан гэх.
Хэнд эрх мэдэл, хаана эрх ашиг байна тийшээ, салхины аясаар хийсэх хамхуул адил холбирч явдаг Хассуурийн Ганхуягийг МАН 2024 оны сонгуулиар нэр дэвшүүлэхгүй аль ч намд элсчихсэн явж мэдэх тун туйлбаргүй нөхөр гэнэ шүү.