
Улсын арслан Ц.Содномдорж Чөлөөт бөхийн дэлхийн аварга П.Орхон хоёр хайр сэтгэлийн холбоотой болж, хамтдаа амьдарч байна гэсэн яриа гарч байна. Монгол үндэсний бөхийн хамгийн олон фэнтэй арслан, Чөлөөт бөхийн ДАШТ-нд тэргүүлж алтан медаль хүртсэн П.Орхон хоёрын хувийн амьдрал хэрэгт дуртай улсын нүд чихийг дэлдийлгэж байна. Хосууд өмнө нь тус тусдаа гэр бүл зохиож, гэр бүл, үр хүүхэдтэй болсон.
Улсын арслангуудыг Хөвсгөл аймгийн Тосонцэнгэл сумын харьяат улсын арслан Цэдэвийн Содномдорж нэг удаа 9, нэг удаа 8, нэг удаа 6 давсан амжилтаар арслангуудын тэргүүнд эрэмбэлэгддэг. Гэр бүлтэй, дөрвөн хүүхэдтэй.
Харин Монгол Улсын Гавьяат тамирчин П.Орхон, чөлөөт бөхийн ОУХМ Н.Лхамгармаа нар хуримын зар дуулгаж, нигжгэр хурим хийсэн нь саяхан. Хосууд 2019 оны 09 сарын 25-ны билэгт сайн өдөр хуримлаж байсан билээ. Хамтдаа амьдраад удаагүй, хөөрхөн хүүхэдтэй. Эр эм байтугай эрүү толгой салдаг орчлон гэж энэ бололтой. Сонирхуулахад П.Орхон “Парис-2017” чөлөөт бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ-ий эмэгтэйчүүдийн 63 кг-д түрүүлж, Дэлхийн аварга болсон билээ.


