alim.mn | 2024.12.22
С.Бямбацогтын хамаарал бүхий “Алтай трейд” компаниас болж Монголын тал 1,1 тэрбум төгрөгийн төлбөрт унасан хэргээс ...

Саяхан УИХ-ын гишүүн  С.Бямбацогт хайрт Ховд аймагтаа хэрэгжих бүх тендерийн шалгаруулалтыг ил тод нээлттэй болгох уриалга гаргаж шуугиан тарьсан. ТББХ-ны даргын хамаарал бүхий компаниуд тендерийн “мангас” хэмээн цоллуулдаг. “Нью прогресс” гэдэг нэрнээс л сонгон шалгаруулалтанд орох бусад компаниуд айдаг. С.Бямбацогт нь  дүү С.Баянчулуун, С.Баянмөнх, С.Балжинням нартайгаа хамтарч дээрхи компанийг байгуулсан. 2016 оны ХОМ-доо өөрийгөө компанийн хувьцаа ердөө эзэмшигчээр бүртгүүлсэн ч жинхэнэ эзэн нь үүсгэн байгуулагч гэдэг нь бүгдэд ил болсон. “Нью прогресс” нь “Алтайтрест” компанийн албан ёсны хувьцаа эзэмшигч. Энэ компанийг өдгөө С.Бямбацогтын дүү С.Баянчлуун удирддаг. ТББХ-ны даргын хамаарал бүхий компаниуд тендер, концесс хамж байгааг “чадаж байгаа юманд арга байхгүй” гэж  бас тайлбарлаж болно. Гэсэн ч авсан шигээ ажлаа хийж чаддаггүй аж.  Үүнийг батлах явдал Хөшигийн хөндийн нисэх буудлын төсөлд гарсан. 2013 оны 4-р сарын 15-нд өдөр ЗТЯ нь Монгол улсын Засгийн газрыг төлөөлж уг төслийн ерөнхий гүйцэтгэгч “Самсунг Си энд Ти”  компанитай харилцан ойлголцолын санамж бичиг байгуулж “Монголын тал нь нисэх буудлын барилга угсралтын ажил эхлэхэд байнгийн цахилгаан, эрчим хүчээр тасралтгүй хангах үүрэг” хүлээсэн. Ингээд ЭХЯ энэ чухал ажлыг гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендер зарлахад аанай л “Алтай трест” ялжээ. Гэтэл С.Бямбацогтын хамаарал бүхий энэ компани ажлаа хугацаанд нь хийж чадаагүй. Бүр тендерийн гэрээнд хоёр удаа өөрчлөлт оруулж үүний дагуу хоёр ч удаа хугацааг нь сунгаж өгсөн ч гүйцэтгэж чадалгүй монголчуудын нэрийг хөөдсөн. Монголын Засгийн газар эрчим хүчээр хангах үүргээ хугацаанд нь биелүүлээгүйгээс  “Самсунг Си энд Ти”  нь 22 ширхэг дизель цахилгаан үүсгүүрийг өөрийн хөрөнгөөр худалдан авч бүрэн хүчдэлд холбогдож цахилгааны байнгийн эс үүсвэртэй болох хүртэл таван сар ашиглажээ. Эцэст нь “Алтай трест” арай гэж 2014 оны 1-р сарын сүүлээр Налайх-Хөшигийн хөндийн чиглэлийн 1 хэлхээт цахилгаан дамжуулах шугам, дэд станцаас эрчим хүч өгсөн.  Гэсэн ч ерөнхий гүйцэтгэгч “Самсунг Си энд Ти” нь Монголын Засгийн газрыг цахилгаан эрчим хүчээр хангах үүргээ хугацаанд нь биелүүлээгүй хэмээн буруутгаж 2013 оны 8-р сарын 1-нээс 2014 оны 1-р сарын 28-ны өдөр хүртэлх хугацаанд гарсан эрчим хүчний зардал болох нийт 1,1 тэрбум төгрөг нэхэмжилжээ. Харин энэ төлбөрийг “Алтай трейд” компаниас бус харин Хөшөөтийн нисэх буудлыг барих зээлийн хөрөнгөнөөс хаагаад өнгөрсөн билээ. С.Бямбацогт ХЗДХ-ийн сайд байхдаа “Алтай трест” компанийн “Чойр дэд станцын өргөтгөл, шинэчлэл”-ийн төслийн концессыг 77 тэрбум 695 сая төгрөгөөр батлуулсан байдаг. Гэвч 2020 онд уг концессын төсөвт өртгийг 81.8 тэрбум болгон нэмэгдүүлэн батлуулсан.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Duu nar ni bas gazariin darga nar hurgen ni bas gazariin darga sh tee naadadhiia bolioch ee
4 жилийн өмнө
202.126.89.178
Zochin
Duu nar ni bas gazariin darga nar hurgen ni bas gazariin darga sh tee naadadhiia bolioch ee
4 жилийн өмнө
202.126.89.178
Zochin
Zochin
4 жилийн өмнө
202.126.89.178
Ted nar ni ajil hiideggui buur amar turiin albiig tureliin alba bolgood yavaad bgaa khun sh tee
Төстэй мэдээ