alim.mn | 2025.02.22
"Гурван охин"-ы Анхмаа хоёр дахь хүүхдээ төрүүллээ

Дуучин Г.Анхаа саяхан нярайлж, Худалдаа хөгжлийн банкны захирал О.Орхон аав боллоо. Өмнөх амьдралаасаа О.Орхон гурван хүүхэдтэй. Анхмаа нэг хүүхэдтэй. Одоо цуутай хос хоёр талаасаа нийлсэн таван хүүхдийн эцэг эх боллоо.

 “Гурван охин” хамтлагийн  Г.Анхаа, жүжигчин Т.Билэгжаргалтай олон жил хамт амьдарсны эцэст хамтлагаасаа хамгийн түрүүнд ээж болсон. Харамсалтай нь хөөрхөн охинтой болсон Билэгжаргал, Анхмаа хоёр удалгүй салсан билээ. Г.Анхмаа өөрөөсөө 10 насаар ах, гурван хүүхдийн аав, Худалдаа хөгжлийн банкны гүйцэтгэх захирал О.Орхонтой амьдрах болсон. Дуучин Г.Анхмаа банкир О.Орхонтой амьдарсны “Үүр цайгаасай” киног продюсерлэн, голд дүрд нь тоглосон юм. Мөн хэр баргийн дуучинтай тоож хамтарч дуулдаггүй “Никитон”-ы Батчулуунтай хамтарч ажиллалаа. Энэ нь алсуураа банкир нөхрийнх нь нэр нөлөө орсон гэлцэнэ. Г.Анхмаагийн ээж  Соёлын коллежийн төгөлдөр хуурын багш болохоор Анхмааг том болтол оюутны байранд байранд амьдарсан. Г.Анхаа багаасаа оюутнуудтай нээлттэй, чөлөөтэй харьцдаг сэргэлэн охин, гэрийн ажилд ч сайн байсныг амьдралыг нь мэдэх хүмүүс дурсдаг. Юутай ч Г.Анхмаагийн охины аав Т.Билэгжаргалын ээж нь Г.Анхмааг гэрийн ажилд сайн, хоол унд ч сайн хийдэг тухай магтан ярьж байсан. Хөөрхөн цагаахан, тэгээд ч ажилсан шаавай Г.Анхмаа банкны захирлын хайрыг татаж, гурван хүүхэдтэй эхнэрээсээ салах шийдвэр гаргасан биз ээ. Г.Анхмаа ч О.Орхоны гурав, өөрийнхөө ганц охиныг дагуулчихсан бөөнөөрөө “галуун цуваа” шиг явцгаах нь тэд хэзээний нэг гэр болж чадсаныг илтгэнэ.

 Дуучин Г.Анхмаагийн хувийн амьдралдаа “хувьсгал хийж”, Худалдаа хөгжлийн банкны удирдах албан тушаалтантай амьдарснаар Зууны манлай дуучин МУГЖ Т.Сарантуяатай “зуузай холбож” байна. Учир нь Зууны манлай дуучин Б.Сарантуяа Бодь компани, Голомтын босс Лу.Болдхуягтай амьдарч анхны хүүгээ төрүүлсэн. Б.Сараагийн хүүгийн аав Л.Болдхуяг одоо Богд банкны эзэн. Мөн МУГЖ Ж.Алтанцэцэг рок попын бүсгүйчүүд дундаа амны хишигтэй, азтайгаараа гайхагддаг. Дуучин Алтаа сайн бизнесмэнтэй гэрлэж, төрсөн өдрөөрөө нөхрөөсөө тэрбумаар үнэлэгдэх студи, тоног төхөөрөмжтэй нь, “ренж ровер” машин бэлгэнд авч байсан. Ардын дуу дуулах үедээ хатан хүний л эдэлж хэрэглэх алтан толгойны “боолт” зүүсэн удаатай. Үүнийг ч нөхөр нь бэлэглэсэн гэдэг. Урлагийнхан ихэвчлэн тогоон дотроосоо гэрлэдэг, харин сайн банкир, сайн бизнесмэнтэй гэрлэж, тэр хэрээр уран бүтээл чанаржсан нь рок попын дуучдаас Сараа, Алтаа, Анхмаа гурав л болж байна.

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зочин
3 жилийн өмнө
202.21.108.186
Аав боллоо ч гэх шиг угаасаа л аав байсан юм шиг
kkk
3 жилийн өмнө
64.119.20.85
ger bultei entr hamaagui bolj de orhon ch myndag zalyy yum aa chadaj bn. Bayar hurgeye
zochin
2 жилийн өмнө
45.170.131.100
ug n hen n ch heniigee ch salgaagui, ugaasaa ali ali n omnoh ger buleesee salj, gants biy boltsgooson baihdaa taniltsaad uyrheed suusandaa.za ghde ymar hamaa bhvdee
Зочин
1 жилийн өмнө
107.77.85.78
Анхмаа хоорхон бусгуй шуу АМЖИЛТ
Зочин
1 жилийн өмнө
107.77.85.78
Анхмаа хоорхон бусгуй шуу АМЖИЛТ
Зочин
4 сарын өмнө
66.181.180.237
Анхмаа Орхон аль хэдийн салсан хойноо танилцсан. Гэр бүл садгачихсан юм шиг бичих ээ болимоор юм.

Төстэй мэдээ