alim.mn | 2025.01.09
Хан-Уул дүүрэгт нэр дэвшсэн царайлаг залуусын өрсөлдөөнд нэг бүсгүй нэмэгдлээ

Хан-Уул дүүрэгт нэр дэвшсэн царайлаг залуусын өрсөлдөөнд нэг бүсгүй нэмэгдлээ. Хан-Уул дүүрэгт нэр дэвшиж байгаа залуусыг “царайлаг” гэж хотоороо ярьж, “Хан-Уул дүүргийн нэр дэвшигчдээс хаях, хүн алга. Сонголт хийхэд хэцүү байна” гэлцэж байгаа. Тэдэн дунд нэг эмэгтэй бий. Тэр нь “Шинэ эвсэл”-ээс Хан-Уул дүүрэгт нэр дэвшиж Лхагвадоржийн Ариунаа. Нийгэм, эдийн засаг, санхүү төсөвтэй холбоотой асуудлаар часхийтэл дуугардаг Л.Ариунааг залуухан эмэгтэй гэж хардаг. Гэтэл 1966 оны гал морин жилд төрсөн, 54 нас хүрч байгаа эмэгтэй аж. Телевизийн хэлэлцүүлэгт улстөрч, эдийн засаг, хуульчидтай зэрэгцэн сууж, эдийн засаг, улс төрийн сэдвээр эн тэнцүү, нухацтай, голчтой ярьдгаар нь тодорхой хүрээнийхэн танина. Удирдлагын академийн Ариунаа гэж нэршсэн нь аргагүй. 1997 оноос одоог хүртэл Удирдлагын академийн Эдийн засаг, санхүүгийн танхимд багш, ахлах багш, дэд профессор, тэнхимийн эрхлэгчээр ажиллаж байгаа. Монголбанкны хяналтын зөвлөлийн гишүүнээр 2017 оноос, 2019, 2017 онд Япон улсын Квансей Гакуин их сургуульд зочин профессор, ХБНГУ-ын Хөгжлийн бодлогын хүрээлэн МоМо төслийн 2016-2018 онд судлаач, үндэсний зөвлөх, Азийн хөгжлийн банкны засаглалын судалгаанд үндэсний зөвлөх, Дэлхийн банкны төвлөрөл саарсан нөхцөлд төрийн үйлчилгээний хариуцлагын асуудал төслийн Үндэсний зөвлөхөөр 2016-2018 онд ажиллажээ. Тэрчлэн 2011-2015 онд Швейцарын хөгжлийн агентлагийн Төвлөрлийг сааруулах засаглалыг дэмжих хөтөлбөрийн Үндэсний зөвлөхөөр ажилласан. Ажилласан байдал, CV анкетийн хувьд хаана ч гологдохгүй, хэнээс ч дутахгүй нэр дэвшигч.
Л.Ариунаа ОХУ-ын Уралын Холбооны их сургуулийг Цахилгааны инженер мэргэжлээр 1989 онд дүүргэжээ. 2001 онд ХБНГУ-ын Подстамын Их сургуульд Төрийн удирдлагын магистр, 2010 онд ХБНГУ-ын Подстамын Их сургуульд Эдийн засгийн ухааны докторын зэрэг хамгаалсан нь эрдмээр биеэ чимж явжээ гэлтэй. Хан-Уулд царайлаг залуус нэр дэвшиж байна гэсэн бол одоо “Шинэ эвсэл”-ээс нэр дэвшигч Л.Ариунааг харсан хүмүүс “Сайхан эмэгтэй байна, ер нь Ариунаа нэртэй бүсгүйчүүд сайхан байдаг даа, МУГЖ Т.Ариунаагаас эхлээд...” гэхчлэн ярьж эхэлжээ. Сүүлийн үед эмэгтэйчүүд биеэ сайхан авч явдаг болсон нь нэр дэвшигч Л.Ариунаагаас харагдана. Тавин дөрвөн насанд ийм “тайльтай”, Орос, Германд боловсрол эзэмшиж, орос англи, герман хэлийг төгс эзэмшсэн ийм нэр дэвшигч ховор доо. Ариунаа шиг байя даа. 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
hongoroo
4 жилийн өмнө
202.21.116.26
iim hun l heregtei shude
Зочин
4 жилийн өмнө
103.229.120.217
Телевизээр сүрхий ярьдаг, гайгүй бүсгүй харагддаг. Нас нь 50 хүрчихсэн гэж бодоогүй. Сүрхий хүүхэн юм.
Төстэй мэдээ