alim.mn | 2024.12.23
Ц.Жадамба шар тайлагчаа, Г.Очирбат 00-ийн цаасаа рекламдахаа больё

Дорноговь аймагт Ардчилсан намаас нэр дэвших Ц.Жадамбаа элэг хамгаалах буюу шар тайлагч зардаг гэдгийг хүмүүс андахгүй. Ц.Жадамбаа аль эртнээс костюм зангиа болоод элэг тайлах бэлдмэлээ сурталчилж эхэлсэн. Ц.Жадамбаагийн шар тайлах бэлдмэл нь архинаасаа илүү үнэтэй гэж шүүмжилдэг нь үнэний хувьтай. Ц.Жадамбаагийн рекламдан телевизээр гарсаар байгаа бэлдмэл нь 16 мянган төгрөгийн үнэтэй. Ц.Жадамбаа бүтээгдэхүүнээ рекламдаж, телевизээр гарна, сонгогчиддоо танигдана гээд давхар ашигтай. Гэтэл Ц.Жадамбааг дууриаж нэг нэр дэвшигч "Өд" ариун цэврийн цаас, Амт бэлэн гоймон, хүүхдийн живхээ рекламдан минут шахуу үг хэлж байна. Энэ эрхмийг үйлдвэрийн тэргүүний ажилтан гэж харж байтал Ардчилсан намаас Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвших эрхээ авсан Г.Очирбат байж таарав. Ийнхүү АН-ын хоёр шинэхэн улстөрч залуу, зардаг бараа бүтээгдэхүүнээ сурталчилгаанд тоглох аргаар давхар өөрийгөө таниулах бяцхан заль хэрэглэж байна.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ