Өвчнөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр ажилладаг залуу эмч Жэймс Хэмблин 2016 оноос нүүрний гарын саванг огт хэрэглээгүй байна. Мөн хуруу дарам цөөхөн удаа усанд орсон аж. Тэрээр хэт цэвэрч байдлын эсрэг байр суурьтай агаад байнга нүүр гараа угаах, усанд тогтмол орох нь хүний биед сөрөг муу үр дагавартай гэж мэдэгджээ.
Цэвэр байдлаас зайлсхийх нь эсрэгээрээ хүний дархлааны тогтолцоог дэмждэг аж. Энэхүү дөрвөн жилийн хугацаанд Жэймсийн дархлаа маш сайжирсан тул гаднаас орж ирсэн өвчин үүсгэгч нянг шууд устгадаг болжээ. Түүнээс гадна биенээс ямар нэгэн таагүй гэнэр огт үнэртэдгүй гэнэ. Усанд орохоо цөөрүүлснээс хойш эхэндээ муухай үнэр үнэртэх байх гэж айж байжээ.
Гэхдээ Жэймс жилд хэдий цөөн ч усанд ордог. Харин ердөө 10-хан секунд л ордог гэнэ.
Эх сурвалж : https://www.dailymail.co.uk/femail/article-8354413/Doctor-used-soap-FOUR-YEARS-leaves-Morning-viewers-baffled.html
