alim.mn | 2024.12.22
Дундговийн удирдлагууд 2,5 тэрбумын тендерт шаардлага хангахгүй, өөрийнхөө хамаарал бүхий компанийг шалгаруулжээ

Дундговь аймгийн Засаг дарга, Орон Нутгийн өмчийн газраас 2019 оны тавдугаар сарын 08 ны өдөр 2,5 тэрбум төгрөгийн өртөг бүхий “Наадмын талбайн дуусгал” нэртэй цахим тендерийг зарлажээ. Ингээд сарын дараа Засаг даргын захирамжаар байгуулагдсан үнэлгээний хорооны гишүүд хуралдаж, оролцогч “Зуут констракшн” ХХК-ийг шалгаруулсан байна. “Зуут констракшн” ХХК нь ажлын туршлага, чадвар байхгүй тендерийн тухай хууль журмын дагуу 2.5 тэрбум битгий хэл 100 сая төгрөгийн ч тендерийг хангах хэмжээний компани биш байж. Тус компанийн ард Дундговь аймгийн Засаг дарга болон Засаг даргын Тамгын газрын дарга Ц.Эрдэнэсүрэн түүний нөхөр Гантогтох байдаг. Тэд 2016 оноос хойш аймгийнхаа аль мөнгөн дүн өндөртэй тендерийг хамаарал бүхий хүмүүсээрээ дамжуулан завшиж хөрөнгөжиж байгаа тухай аймгийнхан ил далд ярьдаг. Яагаад энэхүү компанийг шалгаруулсан байгаа вэ гэвэл н.Гантогтох захиралтай “Шувуутайн Хийморь” ХХК нь “Зуут констракшн” ХХК-тай туслан гүйцэтгэгч компани гэдэг нэрээр гэрээ байгуулж тендерт орсон байдаг. “Шувуутайн Хийморь” ХХК нь Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ц.Эрдэнэсүрэнгийн гэр бүлийн хүн н.Гантогтохынх бөгөөд тэрээр Засаг дарга О.Бат-Эрдэнийн Зөвлөхөөр ажилладаг. Тийм болохоор л ямар ч шаардлага хангахгүй “Зуут констракшн” ХХК удаа дараа тендерт ялаад байдаг аж. Шалгарсан “Зуут констракшн” ХХК-ийн ажлын туршлага гэвэл дандаа Дундговь аймгийн Засаг даргын Тамгын газраас авч хийсэн ажлууд байдаг ба тус аймгийн Засаг дарга О.Бат-Эрдэнийн үед өгсөн нь анхаарал татна.  Дундговь аймгийн Засаг дарга, Тамгын газрынхан, удирдлагууд нь нийлж аймгийнхаа тендерийг өөрсдийн хамаарал бүхий компанидаа авч, төрийн дээр хууль байхгүй мэт дур зоргоороо авирлаж байна.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ