Дэлхийд нүүрлэсэн Ковидоос шалтгаалж гадагшаа хагалгаанд орох байсан хүүхдүүд явж чадахгүй хөл хорионд орсон. Энэ хүнд хэцүү үед бяцхан хүүхдүүдэд "Сонгдо" эмнэлгийн ЗҮРХНИЙ МЭС ЗАСЛЫН БАГ ҮНЭ ТӨЛБӨРГҮЙ хагалгаа хийж байна. Сонгдо эмнэлгийн зүрхний мэс заслын эмч нарын баг дэлхийн хамгийн шилдэг зүрхний мэс заслын багт ордог. Хүүхдийн зүрхний мэс заслыг Монголд Сонгдо эмнэлгээс өөр эмнэлэг одоогоор хийхгүй байна.
Нэг хүүхдэд хийсэн мэс засалд хагалгаанаас гадна эм тариа, эмчилгээний олон тоног төхөөрөмж гээд урсгал зардал 4 саяас 15 сая орчим төгрөг болдог. Хагалгаанд орсон хүүхдүүдэд хувь хүмүүс, компаниуд сайн дураараа хандив өгч, хүүхдүүдийн амь наыс аварч байгаа аж. Нярай хүүхдээс яаж мөнгө нэхэх вэ гэж гадаадад 100 гаруй саяын үнэтэй ордог хагалгааг үнэгүй хийж, эмчилгээний бусад эм тариа урсгал зардлыг Доктор Б.Болдсайхан эмч багийнхантайгаа нийлээд бусдын өмнөөс алга тосон гуйж, хүүхдүүдийн мэс заслын зардлыг олж байгаа гэнэ.
Тун яаралтай мэс засалд орох шаардлагтай байгаа хүүхдүүдийн зардал болох 10 сая төгрөгийг "Өсөх зоос" ХХК гаргаж тус болжээ.