Грек “Ковид19”-ын вакцин гарах хүртэл бүх иргэдээ сүрьеэгийн вакцинд хамруулж хамгаална
Дэлхийн хэмжээний цар тахал болсон коронавирусийн вакцин гарах хүртэл доод тал нь нэг жил хүлээх шаардлагатай болсон. Энэ хооронд урьдчилсан хамгаалалт болгож иргэдээ сүрьеэгийн вакцинд бүрэн хамруулах шийдвэрийг Грекийн Засгийн газар гаргажээ. Ингэснээр энэ аюулт өвчнөөр халдварлах улмаар өвчин хүндрэх эрсдлийг 80 хувь хүртэл бууруулах боломжтой тухай Афины их сургуулийн судлаачид Засгийн газартаа зөвлөсөн нь ийнхүү ажил хэрэг болсон байна. Судлаачдын багийн ахлагч Эванголос Ямарреллос сүрьеэгийн вакцинийг коронавирусийн эсрэг “бамбай” гэж нэрлэжээ.
Ковид19-ын вакцин гарах нь тодорхой хугацаа шаардана. Мөн гарсан хойноо дэлхий нийтэд хангалттай хүрэх эсэх нь эргэлзээтэй байна. Иймд сүргийн дархлаа үүсгэхэд сүрьеэгийн вакцин хамгийн тохиромжтой нь нотлогдсон. Энэ вакцин хийлгэсэн хүн халдвар авсан ч хөнгөн тусаж байна
Грекд бүх нийтийг сүрьеэгийн вакцинжуулах ажил ирэх сарын 1-нд эхэлнэ.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ