alim.mn | 2024.12.23
Гавьяат тамирчин Д.Мөнхбаярын иргэншлийг сэргээхгүй, "Шарк" Амартүвшинг шууд сэргээсэн үү?

Олонд төдийлөн танигдаагүй банкир Г.Амартүвшин "Шарк танк" нэвтрүүлэгт оролцоод хүмүүст танигдсан. Өнгөрсөн жилийн өдийд Хөгжлийн банкны гүйцэтгэх захирлаар томилогдсон Г.Амартүвшин өнгөрсөн оны сүүлчийн өдөр ажлаа өгсөн нь УИХ-ын сонгуульд өрсөлдөхийн "урьдач нөхцөл" байжээ. Одоо Хан-Уул дүүрэгт МАН-аас нэр дэвшиж, хамгийн их анхаарал татсан, хамгийн их хэл аманд орсон нэр дэвшигчийн нэг болоод байна. "Хас"-ын Ганхуяг нэг удаа "эхнэрээ сольсон, иргэншлээ сольсон" гэж хувийн хуудастаа бухимдан бичсэн нь үнэний хувьтай боллоо. Ганибалын Амартүвшин монголчуудын "хар тамхины" орон гэсэн ойлголттой Голландын иргэншилтэй байжээ. Голландын иргэншлийг 2010 онд авсан бололтой. Тэр үед Оюутолгойн гэрээ анх батлагдаж, эдийн засгийн өсөлт 17 хувьд хүрсэн он жил. Гэтэл "Шарк" Амартүвшин юуны учир Голландын иргэн болсон юм бол. Манайх давхар иргэншлийг хуулиараа зөвшөөрдөггүй, Монгол Улсын иргэн л сонгуульд нэр дэвших ёстой болохоор Г.Амартүвшин иргэншлээ сэргээсэн биз. Харин Г.Амартүвшингийн иргэншлийг яагаад ийм амархан сэргээв. Буудлагын тамирчин, олимпийн хошой хүрэл медальт Д.Мөнхбаяр 2013 онд Монгол Улсын иргэншлээ сэргээх өргөдөл өгөөд, одоо ч иргэний үнэмлэхээ авч чадаагүй яваа. Г.Мөнхбаяр картын барааны системийн үед спортын замналаа бодож, ёстой л дуулдагчлан "амьдрал хөөж нутгаасаа гарсан" тамирчин. Тэр үед "Буудлагын спортын ДАШТ дөрвөн жилд нэг удаа болдог. Гэтэл би санхүүгийн боломжгүй, төрөөс дэмжээгүйн улмаас 1990, 1994 онд дэлхийн дэвжээнд өрсөлдөж чадаагүй. Бүхэл бүтэн найман жилийн хөдөлмөрөө салхинд хийсгэсэндээ их харамссан. Тийм хүнд үед хэчнээн хүсэхгүй байсан ч иргэншлээ сольж, дэмжлэг сайтай өөр орны нэрийн өмнөөс тэмцээнд оролцох бодол төрдөг юм билээ" гэжу учирласан удаатай.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ