alim.mn | 2025.01.13
Т.Ганболд 26 тэрбумын үл хөдлөхтэй, гадаадын банкинд 3,2 тэрбум төгрөг хадгалуулжээ

Дархан-Уул аймагт бие даан нэр дэвшиж байгаа Т.Ганболдын нийт орлого 146 сая төгрөг бөгөөд 26 тэрбум төгрөгийн дөрвөн үл хөдлөх хөрөнгө эзэмшдэг аж.  Дотоодын банкинд 28 сая төгрөг, гадаадын банканд 3.2 тэрбум төгрөгийн хадгаламж эзэмшдэг аж. Харин АН-ын Нарийн бичгийн дарга О.Магнайгийн жилийн орлого 12 сая төгрөг. Өөрөөр хэлбэл, тэрбээр сард нэг сая төгрөгийг орлоготой гэжээ. Орхон аймагт бие даан нэр дэвшиж байгаа Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн хувьд амины хоёр, нийтийн хоёр орон сууцтай. Дээрх хоёр орон сууц нь нэг оффисын барилгатай нь нийлээд 715 сая төгрөгийн үнэлгээтэй."Мах Экспорт" ХХК, "Хаан жимс", "Эс Би Ти" ХХК, "Увс байгаль" ХХК-ийн хувь эзэмшигч гэдгээ мэдүүлсэн байна.
"Сахигтун! Үндсэн хуулийн 19" эвслээс нэр дэвшсэн "Нэт капитал" санхүүгийн группийн ТУЗ-ийн дарга Д.Сүндий ах Д.Алтангэрэлээсээ илүү хөрөнгөтэй. Тэрбээр жилийн 23 сая төгрөгийн орлоготой бол түүний гэр бүл 3.6 сая төгрөгийн орлоготой. Амины орон сууц хоёр, нийтийн орон сууц дөрөв, үйлчилгээний зориулалттай гурав, авто зогсоол зургааг өмчилдөг гэсэн байна. Харин түүний ах "Метропласт" ХХК-ийн захирал Д.Алтангэрэл нь Дорноговь аймагт нэр дэвшиж байгаа бөгөөд жилийн 33 сая төгрөгийн орлоготой. Түүний гэр бүлийн гишүүд 150 мянган төгрөгийн орлого олдог гэж мэдүүлжээ. Амины орон сууц, авто зогсоол тус бүр нэгийг өмчилдөг ба 158 сая төгрөгөөр үнэлсэн аж.
МАХН-ын дарга Н.Энхбаярын хүү Э.Батшугар нь УИХ-ын 28 дугаар тойрогт "Та бидний эвсэл"-ээс Сонгинохайрхан дүүрэгт нэр дэвшиж байгаа. Тэрбээр жилийн 93.8 сая төгрөгийн орлоготой. Гэр бүлийнхээ орлогыг 611.2 сая төгрөг гэж мэдүүлжээ., "Эскон" ХХК, "Хаттан интернейшнл" ХХК, "Милленниум капитал интернейшнл" ХХК, "Милленниум энтертайнмент" ХХК, "Момиэд" ХХК, "Милленниум финанс" ББСБ ХХК, "Содмаргад" ХХК, "ЗГМС" ХХК, "Засгийн мэдээ" ХХК, "ЗМС" ХХК, "Эс Си Эн Майнинг" ХХК, "Рескон" ХХК, "Медиахолдинг" ХХК, "Ремиф" ХХК, "Монфарм трейд" ХХК, "Монсамил" зэрэг 16 компанийн хувьцааны 49-100 хувийг эзэмшдэг гэж хөрөнгө, орлогодоо мэдүүлжээ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ
Close menu