alim.mn | 2024.12.22
АН-аас ХУД-т жилийн 3 тэрбум 638 сая төгрөгийн орлоготой хүн нэр дэвшиж байна

Ардчилсан намаас Хан-Уул дүүрэгт нэр дэвшиж байгаа Банзрагчийн Түвшинг "Жинхэнэ шарк" гэж пиарчид нь рекламдаад байсан. Түүний  2019 оны нэг жилийнх нь орлого 1 тэрбум 823 сая төгрөг болжээ. Гэр бүлийн орлого нь бас 1 тэрбум 815 сая төгрөг. Нийлээд 2019 онд 3 тэрбум 638 сая төгрөг болж байна.  Үйлчилгээний 4 барилга, 4 орон сууц, 2 ширхэг оффистой гэж мэдүүлсэн нь Хан-Уул дүүргийнхний МАН-ын хорооны гишүүдийн атаархлыг төрүүлж, сонгож болохгүй хүний тоонд оруулан, дүүргийнхээ намын фэйсбүүк хаягаар спонсорлон түгээж байна. Тэгэхдээ  "Дээрээ ийм хулгайчууд байгаа болохоор бид ядуу байгаа юм ш дээ. Тийм биздээ? Бид дээрээ ийм олигархуудыг 30 жил залаад сайхан амьдарсан уу? Татварын байгууллага татвар төлсөн эсэхийг нь шалгаасай. Жирийн хүн таны, танай гэр бүлийн жилийн орлого хэд вэ? Бид яаж амьдраад байгаа юм бэ? Ийм баян олигарх ард түмний эрх ашгийг хамгаалах уу?" гэсэн үг дайжээ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ