Ардчилсан намаас СХД-т нэр дэвшиж байгаа Б.Пунсалмаа жилд 85 тэрбум төгрөгийн орлоготой. Өрхийн орлого нь мөн жилд 83 тэрбум 913 сая төгрөг гэж мэдүүлжээ. Тэрчлэн 470 сая төгрөгийн үнэлгээтэй “Land Rover”, “Range Rover” тус бүр, “Porshe Boxter” маркийн 1 автомашинтай, 40 сая төгрөгөөр үнэлэгдсэн газартай гэж байгаа. Б.Пунсалмаа “Их монгол Товер” ХХК, “Эм Пи” ХХК, “М-Ойл” групп ХХК, “Инвестос” ББСБ ХХК, “Монгол-Ойл групп” ХХК, “Рандоехорс”ХХК, “СирклЧейн” ХХК, “СмартВорк” ХХК, “Монгол Артист Пикчерс” ХХК, “НЬЮ-Истан” ХХК, “Тайширын Хүдэр” ХХК
гэх зэрэг компаниас хувь эзэмшдэг буюу хувьцаатай.Б. Пунсалмаагийн гэр бүл Сангийн сайд асан С.Баярцогттой салшгүй холбоотой юм. “М-Ойл” ШТС-ын эзэн Р.Батбаяр, С.Баяцогтын сайн найз. Эхнэр нь ХОМ, жилийн 160 тэрбумын орлогоороо монголчуудын нүдийг бүлтийлгээд байгаа Б.Пунсалмаа. Р.Батбаяр нь Сангийн сайд асан С.Баярцогттой Москвагийн Улсын их сургууль хамт дүүргэсэн багын найзууд ажээ.
Оюутолгойн гэрээг үзэглэсэн С.Баярцогт найз Р. Батбаярынхаа “М-Ойл “ компаниар Оюутолгойд шатахуун өндөр үнээр “шахах" боломж олгосон гэлцэх юм билээ. Оюутолгойд шатахуун нийлүүлэх компаний тендэр зарлахад манай шатахуун импортлогч олон компани оролцсон. Тэгэхэд хамгийн өндөр өртөг буюу литр тутмыг 1834 төгрөгөөр үнэлсэн "М Ойл” компанийг сонгожээ. Үүний цаана найз С.Баярцогтын нөлөө байсан гэдэг. Мөн Б.Пунсалмаа ББСБ-ын эзэн. Монголчуудын мөнгийг ББСБ "хүүлдэг" нь ББСБ-тай нэр дэвшигчдийн хөрөнгө орлогын мэдүүлгээс харагдаж байна. Тухайлбал Нет капитал группын ах дүүс болох УИХ-ын сонгуульд нэр дэвшигч Д.Алтангэрэл, Д.Сүндий хоёрын ХОМ 30 гаруй тэрбумаар тоологдож байна билээ.