ОХУ гурил, сүүнд импортын хязгаарлалт тогтоосон хэмээн ДХБ-д Монголын эсрэг зарга үүсгэжээ
Ах дүүгийн найрамдалтай гэдэг Орос нь манай улсын эсрэг худалдаа-эдийн засгийн хатуу бодлого явуулдаг. Саяхан Дэлхийн худалдааны байгууллагад Оросын импортын гурил, сүүнд хязгаарлалт, квот тогтоосон хэмээн Монголын эсрэг зарга үүсгэжээ. Швейцарьд суугаа Монголын элчин сайд энэ хэргээр Зах зээлийн асуудал эрхэлсэн хороо буюу Committee on Market Access-д дуудагдаж тайлбар өгсөн байна. Манай асуудал энэ хороогоор хэлэлцэгдсэний дараа Худалдааны зөвлөл буюу Council on Trade in Goods-оор орох аж. Бодит байдал дээрээ Орос нь Монголын бараанд 68 хувийн импортын маш өндөр татвар тавьдаг. Ийн атлаа манай улсад Дэлхийн худалдааны байгууллагаар дамжуулан шахалт дарамт үзүүлж байна.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зочин
4 жилийн өмнө
192.82.68.209
Ах нар тэгэлгүй яах вэ, манайхан дуугүй л байсан нь дээр. Ноёнтой арсалдвал хонгогүй, нохойтой арсалдвал хормойгүй. Дуугүй л тэр татвараа байхгүй болго.
Зочин
4 жилийн өмнө
202.126.88.70
Тэр асуудлаар дуудагдсан манай элчин сайд оросын 68%-ийн татварын асуудлыг сøpгvvлэн тавьж чадсан юм болов уу зайлуул.
Зочин
4 жилийн өмнө
64.119.20.119
Сураагүй биш Контрбандын яамнаас шалгарч томилогдсон контрбандитуудын гол ажил ДХБ д тайлбар хийх биш гол ажилаа хийгээрэй.
Зочин
4 жилийн өмнө
64.119.20.119
Сураагүй биш Контрбандын яамнаас шалгарч томилогдсон контрбандитуудын гол ажил ДХБ д тайлбар хийх биш гол ажилаа хийгээрэй.
Төстэй мэдээ