alim.mn | 2024.12.23
Дансны хуулгын үлдэгдлийн 78 мянган төгрөгийг 117 сая төгрөг болгож өсгөн Америкийн визэнд оруулаад баригджээ

Энэ хэрэгт “Жак Индастри” компанийн менежер Н.А, “Лорд” сургалтын төвийн захирал Р.Б нар холбогдсон. Сургалтын төвийн захирал нь Америкд амьдарч байсан хүнээс асууж сураглаад виз найдвартай гаргадаг гэх Р.Б-гийн дугаарыг авч холбогдоход “болно, бүтнэ” гэжээ. Тэд ханшаа тохирч эхний ээлжинд 2000 доллар буюу 3 сая төгрөгийг бичиг баримт түүний дотор 78 мянган төгрөгний үлдэгдэлтэй Хаанбанкны дансны хуулгын хамт “Жак Индастри”-гийн менежерд өгчээ. Дансны хуулгыг АНУ-ын визийн шаардлагад нийцүүлэх нь менежер хариуцахаар болсон. Тэрээр 3-4-р хорооллын Хаанбанкны үүднээс хөрөнгийн баталгаа 200 мянган төгрөгөөр гаргадаг хоёр хүнтэй уулзаж сургалтын төвийн захирлын хувийн мэдээлэл, дансны хуулгыг өгчээ. Гурав хоногийн дараа тэд ажил дээр нь ирж 117 сая төгрөгний үлдэгдэлтэй Хаанбанкны дансны хуулгыг өгчээ. Визэнд орох бичиг баримт бүрдсэн тул материлаа сургалтын төвийн захиралд өгөөд ахин хоёр сая төгрөг авчээ. Захирал материалаа  АНУ-ын ЭСЯ-нд визний хураамжийн 480 доллар, онгоцны тийзний төлбөрийн хамт өгтөл тэр өдрөө л виз нь гарсан. Гэтэл хоёр хоногийн дараа ЭСЯ-наас утасдаж “таны материалд хуурамч бичиг баримт байгаа тул визийг цуцаллаа” гэжээ. Хуурамч бичиг баримт нь 113 сая төгрөгний үлдэгдэлтэй Хаанбанкны хуулга нь байсан. Хэрэг бишдсэн тул “Жак Индастри”-гийн менежер нь сургалтын төвийн захиралд авсан таван сая төгрөгөө буцаан өгч  улмаар хоюулаа цагдаад дуудагджээ.

 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ