alim.mn | 2025.09.05
ДАШТ-д явах тамирчний визний найман сая төгрөг данс андуурч орж ирсэнд гэнэт МӨНГӨТЭЙ болсоны баяр тэмдэглэж 10 хоног архидаад дуусгажээ
  Нэгэн япон монгол судлаачийн ”Монгол хөгжихгүй, учир нь хөгжил дэвшлийг бий болгодог ёс суртахуун монголчуудад байхгүй” гэснийг батлах нэгэн хэрэг гарчээ. Энэ хэрэг 2024 оны намар болсон агаад саяхан шүүх шийдвэрлэжээ. Дэлхийн эмэгтэйчүүдийн бодибилдинг фитнесийн ДАШТ-д явахаар бэлтгэл хийж байсан “Ган спорт центр” төвийн тамирчин Г.О нь виз мэдүүлэхэд дансандаа өндөр мөнгөн дүнтэй харагдахын тулд нэлээд мөнгө хуримтлуулж байжээ. Энэ мөнгөнөөсөө хамт явах өөр нэгэн тамирчин Л-гийн дансны үлдэгдлийг нэмэхээр найман сая төгрөгийг Хаан банкнаас ХХБ-ны дансанд нь шилжүүлэхдээ дансны дугаар андуурч хувиараа гагнуур хийдэг гэх С.Бат-А ... -гийн данс руу шилжүүлснээр мөнгө нь дашийн шог болсон байна.
Данс андуурсанаа мэдсэн хөөцөлдөж байж Хаан банкаар дамжуулан уг данс эзэмшигчийг олж холбогдоход "Би тус дансыг эзэмшдэг нь үнэн. Намайг Сэлбэ салбарын Номин худалдааны төвд ажиллаж байхад танихгүй хүн ирээд миний данс руу 8,000,000 төгрөг шилжүүлээд аваад өгөөч гэж гуйсан. Тэгэхээр нь би зөвшөөрөөд өөрийнхөө дансанд хийгээд өөр данс руу шилжүүлсэн " гээд утсаа унтраажээ. Ингээд цагдаад хандахаас өөр аргагүй болсон. Мөрдөн байцаалтаар гагнуурчин залуу уг мөнгийг найзынхаа данс руу шилжүүлэн улмаар бэлнээр гарган авч 10 хоног архидаж найрласан аж.
“... Миний ХХБ-ны ... тоот данс руу 2024 оны 10-р сарын 19-ний өдөр хоёр удаагийн гүйлгээгээр шилжин орсон 8,000,000 төгрөгийг тэр даруйд нь мэдсэн. Тэгэхээр нь хүн андуураад мөнгө шилжүүлчихсэн юм шиг байна банкнаас буцаагаад татчихаж магадгүй гэж бодоод хурдхан шиг найз Ц.Түвшин ... -ын Хас банкны ... тоот данс руу шилжүүлсэн. Найз хөдөө явахдаа картаа надад үлдээсэн байсан. АТМ орж бүх мөнгийг бэлнээр авсан. Би бэлнээр 8,000,000 төгрөгийг аваад найз нөхдөө дуудан гэнэт мөнгөтэй болсоны БАЯРАА тэмдэглэж 2024 оны 10-р сарын 19-нөөс 2024 оны 11-р сарын эх хүртэл архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж гадуур явж наргисан. Тэгээд мөнгийг дуусгасан. Мөнгө дууссаны дараа мөнгө шилжүүлсэн хүн нь залгахад "Гудамжинд танихгүй хүн миний данс руу 8,000,000 төгрөг хийгээд өөр хүн рүү шилжүүлээд өг гэсэн юм" гээд худлаа ярьсан ...”
Тэрээр мөрдөн байцаалт, шүүхийн шатанд хохирлоо төлөөгүй байна. Шүүх түүнд 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оноожээ.

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Зочин
2 цагийн өмнө
103.145.234.123
Энэ чинь хулгай хийсэнтэй адил, мөнгөн дүн нь эрүүгийн гэмт хэрэгт хамаардаг юм биш үү. Хууль бус орлого гэдгийг мэдсээр байж үрэн таран хийсэн бна. Шүүх яаж ажиллаад бнаа. Тэр хохирогч хохироод үлдэж бгаа юм уу? Арай худлаа байхаа.
Төстэй мэдээ