Америкт энэтхэг гаралт мэс засалч Кевин Дебипаршад ихээхэн алдаршжээ. Тэрээр 75 мянган доллароор намхан хүмүүсийг хөлийг хугалаад тусгай яс өсгөгч идэвхижүүлэгч суулган 10-15 см өндөр болгож өгч байна. Харвардын их сургуулийг эмчийн мэргэжилээр төгссөн Кевин үнэндээ гоо сайхын мэс засалч. Гэхдээ сүүлийн үед намхан хүмүүсийг өндөрсгөх мэс засал хийх болсон. Өдгөө Лас-Вегасд судалгаа шинжилгээний “LimbplastX” хүрээлэнг байгуулж дэргэд нь эмнэлгээ нээсэн нь үйлчлүүлэгчдийн хөл тасрахаа больжээ. Мэс засалч энэ хүрээлэндээ л ясны өсөлтийг дэмжигч идэвхижүүлэгчээ боловсруулж гаргасан. Бүтээл нь нууц агаад мэс засалч хэвлэлийнхэнд ерөнхий мэдээлэл л өгчээ. Эхлээд үйлчүүлэгчийн өвдөг таазанд мэс засал хийж ясыг нь хугалаад голд нь идэвхижүүлэгчээ суулгаж хаддаг. Үүний дараа алсын зайн удирдлагаар идэвхижүүлдэг агаад ясны ургалтыг тухайн хүний биеийн байдал, онцлогт тааруулан хянаж өсгөдөг аж. Гэхдээ хурдан өсөхгүй. Яс өдөрт нэг мм-ээр өснө. Ингээд эмчилгээний явцад үйлчлүүлэгчийн өндөр 10-15 см-ээр нэмэгддэг. Эмчилгээний нэг хэцүү тал нь өвдөлт гэнэ. Хэдийгээр мэс засалч жаахан л өвддөг гэсэн ч үйлчлүүлэгчид маш хүнд зовиуртай өвддөг гэж баталжээ. Гэхдээ намханаасаа болж учирч байсан зовлон бэрхшээлээ бодоод шүд зуун давдаг байна. Зураг дээр байгаа Ирвин Родригес гэх эр 165 см өндөртэйгөөсөө болоод байнга тоглоом шоглоомны бай болж гадуурхагдаж явсан. Нуруу намхан гээд ажилд ч авахгүй байх тохиолдол гарч байжээ. Харин Кевин эмчээр мэс засал хийлгээд 178 см өндөр болсон байна.
Эх сурвалж : https://nypost.com/2020/06/09/meet-the-man-who-breaks-and-lengthens-legs-for-a-living/