alim.mn | 2024.12.22
Коронавирусээр өвчлөөд эдгэсэн өвгөнд 181 хуудас бүхий 1,1 сая долларын эмчилгээний төлбөрийн нэхэмжлэл иржээ

Америкийн Сиэтл хотын 70 настай Майкл Флорын коронавирусийн эмчилгээ хоёр сар илүү 62 хоног үргэлжилж хамгийн удаан эмчлүүлсэнд тооцогддог.  Тэрээр саяхан бүрэн эдгэж гэртээ ирсэн ч хэдхэн хоногийн дараа эдгэрсний баяр хөөр нь бүрэн алга болжээ. Өвгөнд эмнэлгээс 181 хуудас бүхий 1,1 сая долларын мөнгөн дүнтэй эмчилгээний төлбөрийн нэхэмжлэл ирсэн байна.

Би дугтуйг онгойлгож нэхэмжлэлийн дүнг хараад л уулга алдсан

Хэдийгээр тэрээр Америкийн ЭМ-ийн даатгалын сан болох  Medicare-ийн даатгалтай ч тэр нь төлбөрийн багахан хэсгийг л хаах агаад ихэнхийг нь өвгөн өөрийн мөнгөнөөс төлөх болоод байна. Гэсэн ч өвгөн төлбөрийн дүнг зөвшөөрөхгүй бөгөөд холбогдох байгууллагуудад гомдол гаргахаар шийджээ.

 

Эх сурвалж : https://www.seattletimes.com/seattle-news/inspiring-story-of-seattle-mans-coronavirus-survival-comes-with-a-1-1-million-dollar-hospital-bill/


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ