alim.mn | 2024.12.24
Умбаа сайдын хүргэн Хан-Уулд нэр дэвшиж байна

Хан-Уул дүүргийн 29 дүгээр тойрогт нэр дэвшиж байгаа Т.Доржхандыг зөв хүн үү гэдэгт бурхан ч хариулж чадахгүй байгаа гэнэ. Тэрээр  2007 онд өөрийн нялх биетэй эхнэр, улаан нялзрай үрээ орхиод мөнгөтэй  айлд хүргэн гэх юм билээ. Т.Доржхандын удаах сонголт болсон эхнэр нь “Монро Импекс” компанийн захирал У. Уламбаярын охин У.Сийлэн. Т.Доржханд ирээдүйн хадам эцгийгээ хүнд өвчтэй, ухаангүй, хэвтэрт байх үед нь  хүргэн нь болсон гэнэ. Тухайн цаг үедУ.Уламбаяр агсны хувьд бизнест төдийгүй улстөрийн салбарт гялалзаж явсан. Гэтэл түүнийг насбараад удаагүй байхад Т. Доржханд гэр бүлийнх нь хүмүүсийн өмч хөрөнгийн маргаанд оролцсон гэдэг.  У.Уламбаяр агсныг өнгөрсний дараахан түүний эхнэр, ээж Ямаахай, аав нэрт опеоатор У.Уртнасан гуайтай нь өмч хөрөнгө хуваах эсэх дээр маргалдаж, шүүхэдсэн. Экс ХҮН-ын намын  Генсекээр ажиллаж байхдаа намын жагсаалтыг наймаалцсан гэдэг ч тэрээр өөрийгөө “надад лист зарах эрх мэдэл байхгүй” хэмээн хаацайлсан.  Намын жагсаалтыг үнэлж, өөртөө жагсаалтын 1, 2-ыг авч, 3-ыг  5 тэрбум, 4-ийг 3 тэрбум, 5-ийг 2.5 тэрбум, 6-г 2 тэмбумаар тус тус үнэлэх саналыг анхлан өөрөө санаачилсан гэдгийг намын нөхдүүд ярьж байсан удаатай. Юутай ч иймэрхүү ярианд холбогдож байсан Т.Доржханд Хан-Уул дүүргээс нэр дэвшиж байна.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Ухан ишиг
1 жилийн өмнө
202.21.107.33
За тэр мөнгө нь ч яахав. Хэрэв үнэн бол, нялх биетэй эхнэрээ хаясан нь үнэхээр новш юм даа. Хариугий нь бурхан өгөх байлгүй дээ.
Төстэй мэдээ