alim.mn | 2024.12.24
Их дэлгүүрийн 2937 нэр төрлийн 655.500 ширхэг 15 ТОНН БҮТЭЭГДЭХҮҮНИЙГ УСТГАЛАА

Чингэлтэй дүүргийн 3 дугаар хороонд байрлах Улсын их дэлгүүр ХК-ийн барилгад гал гарсантай холбоотойгоор Төрийн хяналт шалгалтын тухай хуулийн 5.3 дахь заалтыг удирдлага болгон төлөвлөгөөт бус хяналт шалгалтыг Хүнсний аюулгүй байдал, хөдөө аж ахуйн хяналтын хэлтэс, Чингэлтэй дүүрэг дэх Мэргэжлийн хяналтын хэлтсийн Хүнсний чанар, стандарт, Эрүүл ахуй, халдвар хамгаалал, Мал эмнэлэг, Ургамал хамгаалал хорио цээр, Эм, биобэлдмэлийн хяналтын улсын /ахлах/ нийт 15 байцаагч 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрөөс 2020 оны 06 дугаар сарын 12-ны өдрүүдэд хийж гүйцэтгэлээ.
Шалгалтаар УИД ХК-ийн 1 дүгээр давхарт үйл ажиллагаа явуулж байсан “Номин тав трейд” ХХК-ийн “УИД”супермаркет болон 1, 4, 7 дугаар давхарт талбай түрээслэн үйл ажиллагаа явуулж байсан 47 аж ахуйн нэгж, иргэн /хүнс, хоол, гоо сайхан, эмийн сан/-ийг хамруулан хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн болон хүүхдийн бараа, эм, гоо сайхны барааны чанар аюулгүй байдлыг шалгалаа.

Нийт 92 нэр төрлийн бүтээгдэхүүнээс 130 дээж авч 28 үзүүлэлтээр шинжлүүлэн, хадгалалтын горим зөрчигдсөн, чанар, аюулгүй байдлын шаардлага хангаагүй хүнсний түүхий эд, бүтээгдэхүүн /бараа/-д 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн 02-06-061/799 дугаартай хэмжилт, шинжилгээний дүнгийн тухай дүгнэлтийг үндэслэн улсын /ахлах/ байцаагчийн 48 акт тогтоолоо.

Чанар стандартын шаардлага хангаагүй нийт 2937 нэр төрлийн 655.500 ширхэг, 12350.9 кг, 399.34 литр,181886.67 /Нэг зуун наян нэгэн сая найман зуун наян зургаан мянга зургаан зуун далан/ төгрөгийн 15.770 тн бүтээгдэхүүнийг устгалын журмын дагуу устгалаа.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ