
Хоёр давхар автобус авснаа сурталчилж, Хотын дарга С.Амарсайхан хоёр давхар автобусаар өөрийн биеэр зорчиж, аюулгүй байдалд хяналт тавин ажилласан гэж рекламдсан. Сүүлийн 20 гаруй жил автобусаар зорчиж үзээгүй байж мэдэх С.Амарсайхан дарга Баруун 4 замаас Зүүн 4 зам хүртэл зорчсон юм. Энэхүү хоёр давхар, эко автобус нь нийтийн тээврийн үйлчилгээнд маршрутын дагуу явж эхэлнэ гэсэн. Хоёр давхар, эко буюу цахилгаан автобус нь нэг бүрэн цэнэглэлтээрээ хоёр өдөр буюу 400 км явах хүчин чадалтай юм. Нийт 70 хүний суудалтай энэ автобусны үнийн талаар ам нээхгүй байгаа. Угаасаа хог цэвэрлэх жижигхэн машиныг шинэ жийпний үнээр авсан "туршлагатай" улс. Энэ автобусны үнэ ханшийн талаар сонирхвол 200 мянган ам. долларын үнэтэй гэнэ. Өнөөдрийн монгол төгрөгийн ханшаар 565 сая төгрөг орчим болно. Нэг удаа далан хүн суулгадаг энэ автобусаар сардаа сая орчим төгрөг олно гэж тооцвол 45-50 жилийн дараа үнээ нөхөж "барих" бололтой. Тэрчлэн хотын төвд 3,2 тэрбумаар усан оргилуур барьсан нь барууны хөгжилтэй оронд айлын хашаанд байдагтай ижил зүйл болж, төсвийн хөрөнгөөр Хотын дарга нар тоглож, гарын салаагаар уосгаад байгаа юм биш үү.