alim.mn | 2024.12.24
Торгуулийн суманд явж, Завхан хөөгдсөн Г.Төмөрбаатарын “570” эвдэрч барцадтай явна

“Зорчигч тээврийн нэгтгэл” ОНӨААТҮГ-ын дарга Г.Төмөрбаатар Завхан аймгийн сонгуулийн сурталчилгаанд явж байх үед Лексус 570 машин нь мотор цохин явгарч ядарч яваа гэнэ. Тусгаар тогтнолын ордонд “Төмөрбаатар торгуулийн суманд явсан” гэлцэж байгаа. Учир нь Г.Төмөрбаатар урьд нь Сүхбаатар дүүргийн МАН-ын хорооны даргаар удаан ажиллаж, халаагаа Д.Цогтбаатарт өгсөн. Хэл амтайхан ажлаа өгч авсан Д.Цогтбаатар, Г.Төмөрбаатар хоёр одоо ч эвлэрээгүй бололтой. Г.Төмөрбаатар намынхаа даргад “Сүхбаатар дүүрэгтээ намынхаа нэр дэвшигчийгшбүгдийг нь ялуулна, би оройлон ажиллана” гэж амлаад ажилдаа гарчээ. Гэхдээ ойр тойрныхондоо хүмүүст “Д.Цогтбаатарыг унагана” гэж ам алдсан нь МАХН-ын дарга У. Хүрэлсүхэд дуулдсан сурагтай. Хүчээ нэгтгэе, багаар нь сонгоё гэж уриалж яваа ч араар нь нэг нөхөр, нам нэгт нөхрөө “УИХ-д гаргахгүй” гэсэн нь хурандаагийн уурыг хүргэж, Г.Төмөрбаатарыг “Торгуулийн суманд явууллаа, Завханд ажилла” гэж тушаасан гэнэ. Хотын төвийн дүүрэгт ажиллаж дассан Г.Төмөрбаатар хотоос 1000 километрийн алсад машин унаа нь эвдэрч, явгарч, машинаа ачуулан засаад сонгуулийн сурталчилгааны хажуугаар барцадтай явна.

МАН-ын дарга У.Хүрэлсүх яагаад Завхан аймгийг “торгуулийн суман” гэж нэрлэсэн юм бол. Алдартай хутагтын нутагт христ шүтлэгч эмэгтэй сойсон нь нэг л явахгүй, Улсын гарьдыг ч ялаад ирнэ гэж найдахгүй байгаа юм биш гэж Завханчууд гайхаж байна.  

 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ