Барилга хот байгуулалтын сайд Х.Бадeлханы бие хамгаалагч хүн хутгалжээ гэсэн яриа цахимаар гарч байна. УИХ-ын сонгуульд Баян-Өлгий аймагт МАН-аас Х.Бадeлхан түүний нэг омгийн дүү Гылымхан, Бадeлханы эгчийн хүү, экс гишүүн Солтан гишүүний төрсөн ахын хүү Аубакир нар нэр дэвшсэн. Аубакирыг урьд ХААХҮ-ийн дэд сайдад омгийн ах нь зүтгүүлсэн удаатай. Гэвч АТГ үрийн буудай оруулж ирнэ гээд муу буудай оруулж ирсэн гэх асуудлаар авч үлдсэн болохоор дэд сайд болж чадаагүй. Монголд амьдрахаас илүү Казакстанд амьдардаг Аубакир ахынхаа буянаар УИХ-д нэр дэвшин гишүүн болох нь. Харин Гылымхан нь АН-ын нэр дэвшигч Буланы Бейсенд ялагдлаа. Юутай ч сонгуульд ялсны баяраа тэмдэглэсэн Х.Баделхан сайдын бие хамгаалагч хүн хутгалж, хутгалуулсан хүний бие тааруухан байгаа сурагтай. Өчигдөр орой Баян-Өлгий аймгийн МАН-ын хорооны өмнө хутга шөвгөндөө тулсан маргаан дэгджээ.