Худалдаа Хөгжлийн Банк болон Улаанбаатар хотын банк нэгдлээ. Монголбанкнаас зургаадугаар сарын 23-нд гаргасан зөвшөөрлийн дагуу Улаанбаатар хотын банкны нийт актив, пассив хөрөнгийг салбар, тооцооны төвийн хамт худалдаа хөгжлийн банкинд нэгтгэсэн байна. Тиймээс Улаанбаатар банкны харилцагчид зургаадугаар сарын 29-ний өдөр буюу энэ даваа гарагаас эхлэн Худалдаа хөгжлийн банкаар үйлчлүүлэхээр болжээ. Ингэснээр Худалдаа Хөгжлийн Банк нь 400 орчим ажилтан, 33 салбар, тооцооны төв, 1900 гаруй мерчант байгууллагаар цар хүрээгээ тэлж байна. Улс төр бизнесийн хүрээнд зартай Худалдаа хөгжлийн банкны ТУЗ-ын дарга, тус банкны эзэмшигч Д.Эрдэнэбилэг нь Улаанбаатар банкны 90 гаруй хувийг эзэмшдэг. Эзэн нь юмаа мэдэж, эрэг нь усаа хашдаг болохоор Д.Эрдэнэбилэг хоёр банкаа нэгтгэлээ гэлцэж байна.