alim.mn | 2024.12.24
АН-ын эмэгтэйчүүд Иргэний онцгой комисс байгууллаа

УИХ-ын гишүүн С.Одонтуяа, Ц.Оюунгэрэл, Ц.Оюундарь тэргүүтэй эмэгтэйчүүд нэгдэж "Иргэний онцгой комисс" байгуулжээ. Энэ нь дулааны улиралд багтаан гадаадад хөл хорионд байгаа иргэдээ татан авахад нь Улсын онцгой комисст туслах зорилготой санаачилжээ. "Иргэний онцгой комисс"-т 24 цагийн дотор 100 гаруй захидал иржээ. Тус хөдөлгөөнийн санаачлагч эмэгтэйчүүд ээлжлэн иргэдийн захидлыг хүлээн авч байна.  

Гадаадад гацсан иргэд өнөөдрийн хоол, маргааш орох орноо арай ядан аргалж байхад 2 нугалсан үнэтэй тийз, төрийн албан хаагчийн 2 сарын цалинтай дүйцэхүйц тусгаарлалтын зардлыг төлж чадахгүй учраас нутаг буцах хүсэлтээ өгөөгүй олон хүмүүс байна. Эх орондоо ирэхээр 10000 хүн УОК-т бүртгүүлжээ. Манай улс руу нислэг үйлдэн иргэдийг нь хүргэж өгөх хүсэлтэй байгаагаа Солонгос, Турк, Малайзын зэрэг орны авиа компаниуд илэрхийлсэн. Иймээс УОК-той хамтран дулааны улиралд багтаан иргэдээ авчрахаар АН-ын эмэгтэйчүүд ажиллаж эхэллээ. 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ