МҮОХ-ны Ерөнхийлөгчид Олимпийн аварга Н.Түвшинбаяр нэр дэвшлээ. Өнөөдөр МҮОХ-ны хараат бус, бие даасан сонгуулийн комисс хуралдаж, саналын эрхтэй гишүүдэд хандан сонгуульд нэр дэвшигчдийг зарласан юм. Ийнхүү МҮОХ-ны Ерөнхийлөгчид Олимпийн аварга Н.Түвшинбаяр сонгогдохоор ганцаараа нэр дэвших нь тодорхой болжээ. Уг нь өнгөрсөн 11 дүгээр сарын сүүлчээр МҮОХ-ны шинэ Ерөнхийлөгчид дэд Ерөнхийлөгч Б.Баттүшиг , Хөдөлмөрийн баатар, олимпийн аварга Н.Түвшинбаяр, Монголын волейболын холбооны ерөнхийлөгч Ц.Бат-Энх нарын хүмүүс өрсөлдөхөөр нэрээ дэвшүүлсэн ч ганц Н.Түвшинбаяр өрсөлдөгчгүй тунаж үлджээ.
Монголын үндэсний олимпийн хорооны Гишүүдийн ээлжит бус хурал наймдугаар сарын 14-ний өдөр зохион байгуулагдах бөгөөд тус хурлаар МҮОХ-ны Гүйцэтгэх зөвлөл дэх сул орон тоо буюу Ерөнхийлөгч болон Дэд ерөнхийлөгчийн сонгууль явагдах ажээ.