Монгол Улс дэлхий нийтээр тархсан коронавирусын улмаас 2020 оны 3 дугаар сард хилээ хаасан. Улсын онцгой байдлын комиис байгуулан ажиллаж байгаа. Анх "Хурд" хамтлаг хандивын тоглолт зохион байгуулан 200 гаруй сая төгрөг УОК-т хандивласан. Тэрчлэн гаднаас их хэмжээний зээл тусламж авсаар байгаа. Тухайлбал,
1. Азийн хөгжлийн банкнаас зээл 100 сая ам долларыг 2020 оны V/12-нд авсан.
2. ОУВС-гаас зээл 99 сая ам.долларыг 2020 оны VI/8-нд авсан.
3. Европын холбооноос буцалтгүй тусламж болох 50.8 сая евро буюу 59.7 сая ам.доллар. Энэ онд 16 сая eвро буюу 18 сая ам.доллар авна.
4. Дэлхийн банкнаас 26.9 сая ам.доллар. 2020 оны IV/9-нд гэрээ зурагдсан ба төсөлд тухай бүр орж ирж байгаа.
5. Японы Засгийн газраас 1.2 тэрбум иен буюу 9 сая 319 мянган ам.доллар. Энэ оны VI/17-нд авчээ.
6. АНУ-ын Элчин сайдын яамнаас 1.2 сая ам.доллар. Энэ оны III/24.
7. НҮБ-ийн Хөгжлийн хөтөлбөрөөс 200 мянган ам.долларын зээл тусламж авсан. Энэ нь монгол мөнгөөр тооцвол 840 орчим тэрбум төгрөг болж байна. Гэвч нэ бүхний зарцуулалт ил тод бус, МИАТ-ын онгоцны билет урьд өмнөхөөсөө илүү үнэтэй, тусгаарлах байрны үнэ өндөр байгаа нь иргэдэд эргэлзээ төрүүлж байна.