Наранбаатарын Содбилэг БЗД-ийн “Төгс дэлгэрэх” ЕБС-ийн 5в ангид сурдаг. Тэрээр цахим хичээлийнхээ хажуугаар чөлөөт цагаараа хүүхэд, багачуудад зориулан үлгэрийн ном бичиж эхэлжээ. Өөрийн зохиосон үлгэрээ “Ухаант мэргэн” нэртэйгээр цувралаар хэвлүүлэн “Аз хур”, “Мир” номын дэлгүүрт борлуулсан байна. Тэрбээр Улсын Онцгой комисст номынхоо орлогоос 500 000 төгрөг хандивласан. Уг хандиваа аавынхаа хамт ОБЕГ-т ирж гардуулсан юм. Н.Содбилэг хүүгийн зохиосон “Ухаант мэргэн” ном нь 5 боть бөгөөд хоёр нь үлгэрийн, гурав нь комик хэлбэрээр бүтээгдсэн. Үлгэрийн ном нь 9900, комик ном нь 5500 төгрөгөөр худалдаалагддаг гэлээ. Мөнгөний гахайгаа хагалж хандив өргөсөн хүүхэд ч бий. Гадна дотноос зээл авч, "Хурд" хамтлаг хандивын тоглолт зохион байгуулж, эрвийх дэрвийхээрээ зүтгэж буй. Гэтэл энэ мөнгөнөөс Нийслэлийн удирдлагууд, холбогдох албан тушаалтан 21 хүн тус бүр нэг сая төгрөгөөр шагнасан нь олон нийтийн шүүмжлэлд өртлөө. Тэр тусмаа одоо НИТХ-д өрсөлдөж байгаа Хотын дарга Ж.Батбаясгалан энэ сая төгрөгөөс "хүртсэн" нь хачирхалтай.