ЭМЯ: Covid-19-ын халдвартай зургаан хүний бие хүндэвтэр байна
Монгол Улсад Covid-19-ын халдварын тохиолдол өчигдөр /2020.10.31/ зургаагаар нэмэгдэж нийт 346 болсон. Батлагдсан 346 тохиолдлоос 313 нь эдгэрсэн бол ХӨСҮТ-ийн клиникт хэвтэн эмчлүүлж байгаа 33 хүн бий. Тэднээс 27 хүний бие хөнгөн, зургаан хүн хүндэвтэр байгаа аж. Covid-19 цар тахал дэгдсэнээс хойш Монгол Улс давхардсан тоогоор 89.3 мянган хүнд шинжилгээ хийжээ. Ковид-19 одоогоор дэлхийн 216 улс, бүс нутагт бүртгэгдэж, нийт батлагдсан тохиолдол 45 сая 428 мянгыг даваад байна. Иймд цар тахлын халдвараас урьдчилан сэргийлж максаа тогтмол зүүн, гараа ариутгаж, ажил болон гэрийн дотоод орчиндоо чийгтэй цэвэрлэгээ хийж, агаар сэлгэн, хүн хоорондын зай барихыг ЭМЯ-наас анхааруулж байна.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ