Мэргэжлийн хяналтын Ерөнхий газрын /МХЕГ/ улсын ахлах байцаагч Т.Төмөрбаатар:
-Нэгдүгээр сарын 6-аас эхлэн өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэнээс хойш нийтдээ Монгол Улсын хилээр 323.434 тээврийн хэрэгсэл нэвтэрсэн байна. Үүний дотор 452 нисэх онгоц, суудлын болон ачааны 314.443 машинд ариутгал халдваргүйжүүлэлтийг хийсэн байна. Мөн жолооч болон зорчигчдыг эрүүл мэндийн хяналтад хамруулсан. Өнөөдрийн байдлаар батлагдсан 349 тохиолдол нь бүгд импортоор орж ирсэн. Тиймээс хил дээрх хяналтыг маш өндөр түвшинд хянаж байна. Сүүлийн үед ОХУ-ын нөхцөл байдал маш хүнд байгаа учраас тийр ачааны машины хяналтад өндөр шаардлага тавьж байна. Өдөрт 1-2 ачааны тийр машины жолооч халдвар тээж байгаа нь батлагдаж байна. Өчигдрийн /2020.11.01/ мэдээгээр хоёр тийр ачааны машины жолоочоос халдвар илэрсэн. Энэ хүрээнд тийр ачааны хяналтыг улам өндөржүүлэх, Улаанбаатар хотоор дамжин өнгөрүүлэхгүйгээр Алтанбулаг боомт дээр сэлгэн ачилт хийх ажлын хэсэг гарч холбогдох судалгааг хийж байна. Импортлогч аж ахуйн нэгжүүдэд мэдэгдэхэд арванхоёрдугаар сарын 1-ээс эхлээд Алтанбулаг боомт дээр тусгай бэлтгэсэн халдваргүйжүүлэлтийн талбай дээр сэлгэн ачилт хийгдэнэ. Түүнчлэн хилийн боомтуудын эрсдлийн үнэлгээг хийхэд ОХУ-тай хиллэдэг Алтанбулаг, Сүхбаатар, Цагааннуур, Боршоо боомтууд өндөр эрсдэлтэй гарсан учраас Цагааннуур, Боршоо боомтуудын үйл ажиллагааг түр хязгаарласан гэв