Энэ сард хоёр удаа бүх нийтийн амралт тохионо
Нийтээр тэмдэглэх баярын болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуулийн дагуу энэ сард хоёр удаа амарна. Өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн буюу арваннэгдүгээр сарын 16-ны даваа гаригт Их эзэн Чингис хааны мэндэлсний 858 жилийн ой, Монгол бахархлын өдөр тохион бүх нийтээрээ амарна. Мөн арваннэгдүгээр сарын 26-ны пүрэв гаригт Монгол Улс Анхдугаар Үндсэн хуулиа баталж, Бүгд Найрамдах Монгол Улс тунхагласны 96 жилийн ой тохион бүх нийтээрээ амарна.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ