alim.mn | 2025.04.19
ЭМЯ: Хоёр хоногт есөн хүнээс коронавирусийн халдвар илэрлээ

Монгол Улсын хэмжээнд ойрын өдрүүдэд хийгдсэн коронавирус илрүүлэх шинжилгээний хариуг ХӨСҮТ-өөс танилцууллаа. ХӨСҮТ-ийн ерөнхий захирал Д.Нямхүү "2020 оны аравдугаар сарын 30-наас арваннэгдүгээр сарын 1-нд буюу сүүлийн гурав хоногт ХӨСҮТ-ийн хоёр лаборатори, ЗӨСҮТ-ийн явуулын нэг лаборатори, Сэлэнгэ болон Дорнод аймаг дахь салбар лабораторид нийт 2263 сорьцод шинжилгээ хийлээ. Ингэхэд есөн хүний сорьцод коронавирусийн халдвар илэрсэн" гэлээ. 

Илэрсэн тохиолдлуудын тухай тодруулбал, 

Аравдугаар сарын 28-нд Токио-Улаанбаатар чиглэлийн онгоцоор ирсэн нэг хүн, 27 настай эмэгтэй, Монгол Улсын иргэн. 
Аравдугаар сарын 22-нд Алтанбулаг боомтоор орж ирсэн гурван хүнээс халдвар илэрсэн. Эдгээр нь 21, 58, 64 настай эрэгтэй хүмүүс бөгөөд нэг нь ОХУ-ын иргэн. 
Мөн Алтан булаг боомтоор орж ирсэн ачаа тээврийн таван жолоочийн шинжилгээнээс коронавирусийн халдвар илэрсэн тухай ХӨСҮТ-өөс мэдээлэв. 

Одоогоор Монгол Улсад COVID-19-ийн батлагдсан тохиолдол 349 байгаагаас 313 нь эдгэрч, эдгэрэлтийн хувь 90 байна.

 

Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ