alim.mn | 2024.12.22
Оросын БХЯ цэргийн төсвөө 10 хувиар хорогдуулах санал гаргажээ

Эрчимтэй зэвсэглэж байгаа ч Оросын армийн зардлыг улсын төсөв нь дийлэхээ больжээ. Үүнийг салбарын яам нь ч ойлгож армийн төсвөө 10 хувиар танах санал өөрсдөө гаргажээ. Үүнд :

-Зэвсэгт хүчний 100 мянган албан тушаалыг иргэний харьяалалд шилжүүлж гэрээгээр гүйцэтгүүлэх

-Цэргийн албан хаагчдын тэтгэвэрийг индексжүүлэхийг зогсоох

-Алба хаах хугацааг уртасгах

-Цэргийн албан хаагчдийн ипотекийн зээлэнд хамрагдах шалгуур үзүүлэлтэнд хүрэх хугацааг нэмэх

-Дүрэмт хувцасны эдэлгээний хугацааг уртасгах

-Зөвхөн байлдааны жижүүрт гарч байгаа цэргийн албан хаагчдад л халуун хоол өгөх зэрэг оржээ.

 Оросын батлан хамгаалахын зардал нь сүүлиййн гурван жилд бага багаар танагдсаар иржээ. 2018 онд 3,9 хувь, 2019 онд 4,5 хувиар тус тус хасагдсан Энэ жил өнгөрсөн оноос мөн л таван хувиар багассан гэнэ.

 

https://www.kp.ru/daily/2171202/4314922/?utm_campaign=internal&utm_medium=main_top&utm_source=quote_preview&utm_term=5


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ