Сөүлээс ирэх 174 иргэнийг ХӨСҮТ, "Амар" зочид буудалд тусгаарлана
Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн нислэг өнөөдөр 174 иргэн эх орондоо ирнэ. Иргэдийг ХӨСҮТ болон “Амар” зочид буудалд тусгаарлана гэж УОК-ын Шуурхай штабаас мэдээлэв. Тусгай үүргийн онгоц өнөө өглөө 07:55 цагт “Буянт-Ухаа” олон улсын нисэх буудлаас хөөрсөн бөгөөд 16:05 цагт газардах хуваарьтай байна. Тус онгоцоор бага насны хүүхэдтэй гэр бүл-8, өндөр настан-3, жирэмсэн-асран хамгаалагчтай-3, бусад хүндэтгэн үзэх шалтгаантай-160 иргэн байгаа юм. Улсын онцгой комиссын шийдвэрээр тусгай үүргийн нислэгийн хуваариас харахад энэ сард Сөүл рүү зургаан удаагийн нислэг үйлдэхээр төлөвлөжээ.
Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ