alim.mn | 2024.12.22
ОБЕГ: Сураггүй алга болсон 53 настай эмэгтэйг хайж байна

Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Буургачин багийн Модон завод гэдэг газар 53  настай эмэгтэй аравдугаар сарын 29-ний өдөр  сураггүй алга болжээ. Тодруулбал, сураггүй болсон эмэгтэй  усанд яваад Ерөө голд осолдсон тухай дуудлагыг ар гэрийнхэн нь аймгийн Онцгой байдлын газарт өчигдөр /2020.11.02/ өгсөн байна. Улмаар  тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах ангийн алба хаагчид, ар гэрийнхэн нь 08:00 цагаас эхлэн хоёр бүлэгт хуваагдан нэгдүгээр бүлэг багийн Модон завод гэдэг газраас Дарь-Эхийн хонхор гэдэг газар хүртэл завиар 58 км-т, хоёрдугаар бүлэг голын эрэг дагуу явганаар 35 км-т эрэн хайх ажиллагааг зохион байгуулсан боловч үр дүнд хүрээгүй аж. Тиймээс 11-р сарын 3-ны 08.00 цагт эрлийн ажиллагааг эхлүүлжээ.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ