alim.mn | 2024.12.24
Ч.Давааням Оюутолгой хоёрын шатахууны “хайрын” түүх ...

Ерөнхий сайд асан С.Баярын багын найз Ч.Давааням нь 1992оноос хойш 30-аад жил хувийн бизнес эрхэлж байгаа бөгөөд энэ хугацаанд нэг ч удаа улстөрд, төрд ороогүй. Найз нь төрд байхад өөрөө орох хэрэг юу билээ ... Тэрээр 1992 онд нэг хамтрагчтайгаар “Эрин”  компанийг байгуулж хувийн хэвшлээс анх удаа нефтийн бүтээгдэхүүн оруулж ирж байсан. Гурван жилийн компаниа “Эдельвайс трейд” болгон өргөжүүлж  нефтийн бүтээгдэхүүнийи импорты хажуугаар үл хөдлөхийн бизнес хийх болсон. 1997 онд “Петровис”-ийг  хоёр хамтрагчтай байгуулан өнөөдрийг хүртэл газрын тос, газ, хийн салбартаа үнэнч явна. Гэхдээ хажуугаар нь 2001 онд “Капитрон” банкийг байгуулаад дөрвөн жилийн худалджээ. 2006 Японы “Сомитома” болон “Мичтака” компанитай хамтран  “Юнигаз”-ийг байгуулсан нь одоо ажиллаж байна. 2007 оноос газрын тосны хайгуулын “Петро матад” компанийг байгуулан Лондонгийн хөрөнгийн бирж дээр дээр гаргасан. Тэр жилдээ олон улсын хөрөнгийн биржид хувьцааны арилжаа хийж эхэлсэн. Энэ туршлагаараа “Энержи ресурс” -ийн хувьцааг худалдан аваад 2010 онд Хонконгийн олон улсын биржид бусад компаниудтай хамтран амжилттай гаргасан. 2015 онд “Петровис ресурс”-ийг байгуулсан нь нүүрсний давхаргын хийн судалгаа, хайгуул хийж, одоо олборлолтод орох шатандаа оржээ. Ийнхүү их гарын бизнес хийж явахдаа “Порест бэри”, “Лэйв лайт”, “Тру кайндлимитид” компани байгуулж Хонконгийн “Эйч И Би Си” банканд данснуудыг нь нээжээ. Харин Оюутолгойтой “Петровис трейдинг” –ээрээ 2002 оноос “хамтран” ажиллажээ.  Анх энэ ордны нөөц илрээгүй байхад “Айвенхоу Майнз Монголиа Инк” нь хайгуулийн гурван том төсөл болох Өмнөговь аймгийн Оюутолгой, Хармагтай, Манлайд түлш нийлүүлэх гэрээ байгуулж,бүр 150 м.кубын багтаамжтай агуулах барьж өгчээ. Ингээд найман жил хамтран ажиллаад 2009 оны 9-р сарын 1-ний өдрийн гэрээ байгуулсан байна. Гэрээг байгуулахад С.Баяр ямар ч оролцоогүй л гэнэ. Оюутолгой нь “Петровис трейдинг”-ийг зүгээр нэг ч сонгоогүй аж. Нэгд Өмнөговь аймгийн Ханбогд, Манлай, Баян-Овоо суманд ганцхан Ч.Даваанямын компани л  ШТС-тай. Мөн Оюутолгой төсөл дээр гуравдагч орны өндөр хүчин чадалтай техник ашиглаж байсан учраас түлшний найрлага, чанарт маш хатуу шаардлага тавьдаг. Тэгвэл “Петровис трейдинг” нь бас л ганцаараа 22 төрлийн шинжилгээ хийх хүчин чадалтай битүүмжлэгдсэн лабораторитой. Бусад компаниуд түрээсийн тээврийн хэрэгслээр шатахуун тээвэрлэдэг байсан бол С.Баярын найзын компанид 108 орчим өндөр даацын авто цистернтэй гэнэ. Эцэст нь  Оюутолгойд хамгийн ойр байрлах Чойрын 14 тонн, Сайншандын 8.8 тоннын багтаамжтай хоёр агуулахтай, нөөц хадгалах боломжтой байсан тул түлш шатахуунаартасралтгүй найдвартай хангах итгэл төрүүлж чаджээ. Гэрээ байгуулахаас өмнө Оюутолгойнхон ирж  бүх агуулах,автомашиныг үзэж шалгажээ.  Аюулгүй байдал, ажилчдын хувцас зэргийг маш нарийн шалгасан. Энэ бүхнийг тэрээр шүүх хуралд маш дэлгэрэнгүй мэдүүлсэн нь С.Баярын нөлөөллөөр бизнесийн давуу байдал олж аваагүй гэдгээ л нотлох гэсэн. Даанч энэ нь бүтээгүй.


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ