Тодруулбал, С.Баяр эх үүсвэр нь тодорхойгүй мөнгөө гадны банкинд байршуулж улмаар АНУ-д ХХК-д бүртгүүлэн, уг компанийхаа нэрээр үл хөдлөх хөрөнгө худалдан авч, эргүүлэн зарах замаар мөнгө угаадаг байсан нь баримтаар нотлогдсон Нью-Йорк болон Манхеттан зэрэг хотод байрлах үл хөдлөх хөрөнгүүдийг хурааж, улмаар улсын орлого болгохоор холбогдох хуулийн байгууллагууд ажиллаж байгаа аж. Эх сурвалжийн мэдээлснээр 2010-2014 оны хооронд худалдаж авсан 30 орчим тэрбумаар үнэлэгдэж буй хаусууд долоо биш ес байсан гэнэ.
С.Баяр үүнийг өөрөө “…Улстөржилттэй холбоотой” хэмээн тайлбарладаг ч түүнийг эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж бусдад бий болгосон давуу байдлаас үүссэн хөрөнгийн эх үүсвэрийг нуун далдлах зорилгоор 9 хаус авсныг хуулийн байгууллага шалгаж тогтоон өнгөрсөн долдугаар сард шүүхээс таван жилийн хорих ял оноосон байдаг.
Авлигатай тэмцэх газраас шалгаж тогтоосон баримтуудаас эргэн сануулбал, “С.Баярын найз, “Петровис”-ийн Ч.Давааням нь түүний охин Б.Нандинтай хамтран АНУ-д таван компани үүсгэн байгуулсан. Тэд АНУ-д “GUNDEL”, “VODA”, “NEBO”, “DECHIN” компанийг байгуулснаас эхний дөрөв нь татан буугджээ.