alim.mn | 2024.12.22
Баянгол дүүргийн Засаг даргаар Ө.Сумъяабаатарыг баталлаа

Нийслэлийн Баянгол дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал /ИТХ/ өнөөдөр хуралдаж,  дүүргийнхээ ИТХ-ын даргаар Б.Сэмжидмааг, Баянгол дүүргийн Засаг даргаар Ө.Сумъяабаатар нарыг баталсан байна. Иймээс тус дүүргийн ИТХ-ын төлөөлөгчид Баянгол дүүргийн Засаг даргаар Ө.Сумъяабаатарыг батламжлуулах хүсэлтээ Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазарт уламжилжээ. Баянгол дүүргийн ИТХ-ын даргаар томилогдсон Б.Сэмжидмаа нь нийслэлийн Баянгол дүүргийн МАН-ын хорооны дэд дарга бол Ө.Сумъяабаатар нь өнгөрсөн дөрвөн жилд Баянгол дүүргийн ИТХ-ын төлөөлөгчөөр ажиллаж байсан аж.

 


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ