AТГ-ын дэд дарга, хууль зүйн доктор Жанжаагийн Батсайхан хүнд өвчний улмаас таалал төгслөө. Тэрээр элэгний өвчнөөр удаан хугацаанд эмчилгээ хийлгэж байгаад, өчигдөр /2020.11.05/ нас барсан байна
2019 оны тавдугаар сард АТГ-ын дэд даргаар томилогдож байсан Ж.Батсайхан нь Төв аймгийн Жаргалант сумын дунд сургууль, Цагдаагийн дээд сургуулийг Хуульч, эрх зүйч мэргэжлээр төгссөн, ОХУ-ын Дотоод явдлын яамны Удирдлагын академид Хууль зүйн ухааны доктор зэрэг хамгаалсан.
Цагдаагийн ерөнхий газрын тусгай тасагт 9 жил, Тагнуулын ерөнхий газрын 6 дугаар газарт 2 жил, Авлигатай тэмцэх газарт Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн даргаар 9 жил, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт дэд даргаар ажиллаж байгаад 2019 оны тавдугаар сард АТГ-ын дэд даргаар томилогдож ажиллаж байлаа.
Жанжаагийн Батсайхан нь АТГ-ыг анх байгуулагдахад Б.Дангаасүрэн даргын тушаалаар томилогдсон дөрвөн даргын нэг, анхны комиссаруудын нэг байжээ.
Талийгаачийн ар гэр, анд найз нөхөд, хамт олонд нь гүн эмгэнэл илэрхийлье.