alim.mn | 2024.12.24
Найзтайгаа уулзахаар гэрээсээ гарсан бүсгүйн цогцос голын уснаас олжээ

Завхан аймаг, Тосонцэнгэл сум. Улаантолгой багийн “Дэнж” хорооллын 1 дүгээр гудамжинд оршин суух тус сумын харьяат иргэн А /22 настай, эмэгтэй/ 11.03-ны өдрийн 17:00 цагийн орчим найзтайгаа уулзахаар гэрээсээ гараад сураггүй болжээ.

 

Эрэн хайх ажиллагаа явуулах тухай дуудлага 2020.11.06-ны өдрийн 15:40 цагт тус сумын цагдаагийн хэлтсээс Онцгой байдлын албанд иржээ. Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын Тосонцэнгэл сум дахь Онцгой байдлын хэлтсийн Гал түймэр унтраах, аврах 39 дүгээр анги, Цагдаагийн хэлтсийн алба хаагчид 11.08-ны өдрийн 10:30 цагаас эхлэн эрэн хайх ажиллагааг зохион байгуулж, мөн өдрийн 11:00 цагт “Идэр”-ийн голын уснаас /гэрээс нь 1 км-ын зайтай, 1 метрийн гүнээс/ цогцсыг олж, тус сум дахь цагдаагийн хэлтсийн бүрэлдэхүүнд шилжүүлэн өгсөн байна. 

 

Эх сурвалж: Онцгой байдлын ерөнхий газар


Сэтгэгдэл
Анхаар! Уншигчдын бичсэн сэтгэгдэлд http://alim.mn хариуцлага хүлээхгүй болно. Манай сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.
Төстэй мэдээ